ШУТИС–ийг болон бусад улс оронд уул уурхайн ашиглалтын технологийн мэргэжлээр төгсөгчдийн мэдлэг, туршлагыг нэгтгэх, арвижуулахад чиглэсэн санал, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор 1475 төгсөгч, мэргэжилтнүүдийн төлөөлөл болж 150 орчим мэргэжилтэн цуглаж 2015 оны 03 сарын 27 өдөр зөвлөлгөөн зохион байгууллаа. 
Зөвлөлгөөнийг профессор, доктор С.Цэдэндорж, багш Б.Улаанбаатар нар удирдаж явуулав. Хуралдаанд QMC группын ерөнхийлөгч М. Дагва, мэргэжилтэн н.Отгонбат, ШУТИС–ийн багш Б. Улаанбаатар, Оюутолгой компанийн ил уурхайн инженер Ганхуяг нар илтгэл хэлэлцүүлэв. Хуралдааныг зохион байгуулахад сэтгэл, оюунаа зориулсан Л.Жаргалсайхан, Ж.Оюунаа багш нарын хичээл зүтгэл, Н.Буяндэлгэр, н.Халиун, н.Дариймаа, М.Одмаа нарын мэргэжилтнүүд, ШУТИС–ийн оюутны “Хөгжлийн ирээдүй” клубын оюутнуудад гүн талархал илэрхийлэе.
Уул уурхайн ашиглалтын технологич мэргэжлийн зөвлөлгөөнөөр холбооны үйл ажиллагааг илүү өргөжүүлэх хэрэгтэй гэж үзэв.
Холбоогоор дамжуулан насан туршийн боловсрол олгох хөтөлбөр,ажлын байрны зуучлал, уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд мэргэжлийн дүгнэлт өгөх тусгайлсан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төсөл судалгааны ажлыг хэрэгжүүлэхдээ олон улсын хэмжээний туршилгыг харгалзаж, дотоодын хуримтлуулсан мэдээлэлд өндөр түвшний боловсруулалт хийх зорилтуудыг дэвшүүлэв. 
Зураг. Нийт төгсөгчид – Хуралдааны үндсэн илтгэл /М. Дагва/
Монголын томоохон уул уурхайн удирдлагууд, Уул уурхайн яам, Нийслэлийн тамгын газар, Ашиг малтмалын ассоциаци, Дэлхийн банк, Зөвлөх инженерүүдийн холбооны ерөнхийлөгч болон удирдлагууд, Уул уурхайн хүрээлэнгийн удирдлагууд, Ашигт малтмалын газрын удирдлагууд, Эрдэс баялагийн зөвлөлийн гишүүд оролцсон тус хуралд төгсөгч мэргэжилтнүүдийн идэвхийг илүү өрнүүлсэн олон сайхан саналууд ирүүлснийг удахгүй нийт гишүүд, төгсөгчиддөө мэдээллэх болно. Бүртгэл тогтмол хийгдэж байгаа бөгөөд 2015 оны 5 – 6 сард “Өргөтгөсөн хуралдаан” зохион байгуулагдахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Иймд нийт гишүүд, төгсөгчидийг УРЬЖ байна.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.