
Уул уурхайн сайдын 2015-3-12-ны 53-р тушаалаар Монгол улсын Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох, түүнийг төрийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулж, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах журмыг (www.mm.gov.mn, www.must.edu.mn, www.mspe.mn) баталсан болно.
Газрын тос, уламжлалт бус газрын тосны инженерүүдийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар, түвшин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээл, туршлагыг үнэлэх, тэдний ажил үйлчилгээний чанарыгсайжруулахад энэ журмын зорилго оршиж байгаа юм.
Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн сургалт явуулах, зэрэг дэв олгох, сунгах, түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах, хүчингүй болгох харилцааг энэхүү журмаар зохицуулах бөгөөд уг ажлыг удирдан хэрэгжүүлэх Зөвлөлийг УУЯ болон ШУТИС-д, Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, шалгаруулалт хийх, сургалт явуулах, зэрэг дэв олгох үйл ажиллагааг гардан хариуцах “Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв”-ийг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарт түшиглэн байгуулсан болно.
Энэ бүхэн нь Газрын тосны салбарын Мэргэшсэн, Зөвлөх инженерийн сургалтыг явуулах, зэрэг дэв олгох эрх зүй, нөхцлийг бүрэлдүүлж байгаа бөгөөд 2016-5-18-наас энэ үйл ажиллагааг эхлэхээр зарлан сонордуулж, Газрын тосны мэргэжлийн Эрхэм инженерүүд та бүхнийг урьж байна.
Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг дэв олгох Зөвлөл
ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв
Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг
Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо