Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв
ШУТИС-ийн Ректорын 2016-2-3-ны А/19 тоот тушаалаар Газрын тосны судалгаа, арга зүйн зөвлөлгөө өгөх, салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, мэргэжлийн мэдээллийг дамжуулах, түгээх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий “Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв”-ийг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарт түшиглэн байгуулж, гэрчилгээ олгов.
Тус төвийн захирлаар ШУТИС-ийн ГУУС-ийн Зөвлөх профессор, МГТИН-ийн Гүйцэтгэх захирал доктор, профессор, Зөвлөх инженер Ж.Цэвээнжавыг, менежерээр мөн ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарын ахлах багш, доктор, Зөвлөх инженер А.Баасанжаргал нарыг тус тус томилжээ.
БНСУ-ын Чонбук Үндэсний Их Сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
iUNRC Innovation Fund Call for Proposals 2025
ЭЕШ-д бэлтгэх англи хэлний сургалт зохион байгуулж байна
ШУТИС-ийн “Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-ийн 2025 оны IV улирлын дугаарт судалгааны үр дүнгээ хэвлүүлэхийг урьж байна.
ШУТИС-ийн “MUST CUP-2025” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний оноолт