Геологи, Уул уурхайн сургуулийг 40 жилийн өмнө, уул уурхайн мэргэжлээр төгссөн ахмад инженерүүд, төрөлх сургуульдаа зочилж, багш оюутнуудтайгаа уулзаж ярилцлаа. Уул уурхайн мэргэжлийн анхны, геологийн 13 дахь төгсөгчид өнөөдөр гавьяат, эрдэмтэн доктор, том уурхай, төслийн удирдагчид, бас өвөө, эмээ болцгоосон ч салбартаа хөдөлмөрлөсөөр, амжилт бүтээл арвинтай явна. Геологи, Уул уурхайн сургуулийн захирал, профессор Б.Чинзориг тэдэнд баяр хүргэж хүндэтгэл үзүүлэн, сургуулийнхаа дурсгалын зүйлийг гардуулаа.
.png)
Захирал, профессор Б.Чинзоригт төгсөгчид дөчин жилийн өмнө татуулсан хамт олныхоо зургийг дурсгал болгон гардуулав.
.png)
Увс аймгийн Хар тарвагатайн цогцолборын ерөнхий захирал, Уулын анхны ангийн дарга Сүрмаажав товч тайлан тавьж, үг хэлэв.
.png)
Ахмад төгсөгчид сургуулийнхаа удирдлага, багш нартайгаа
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.