.jpg)
ХААН Банк Сан 2007 оноос хойш ХААН Банкны нэрэмжит оюутны тэтэгэлэг хөтөлбөрийг 9 жилийн турш амжилттай хэрэгжүүлэн нийт 1300 шилдэг оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
Энэ удаад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 2,3,4–р курсын оюутнуудын дунд сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлсан орлого багатай өрхийн суралцагчдаас шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаж, шилдэг 40 оюутанд сургалтын төлбөрийн тодорхой хувийг тэтгэлэгээр олгоно.
Тавигдах шаардлага:
Бүрдүүлэх материал:
Материал хүлээн авах: 2016.10.17-ны өдрийн 18:00 цаг хүртэл Төв ХААН Банкны ресепшин хүлээн авч, 2016.10.31-ний өдөр шалгарсан 40 оюутны нэрийг ХААН Банкны албан ёсны цахим хуудас www.khanbank.com -т байршуулна.
Жич: Хүлээн авсан материалыг буцаан олгохгүй ба хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг 332-333 (3534) утсаар лавлана уу!
Оюутны хөгжил,үйлчилгээний алба
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал зохион байгуулагдлаа
"MUST Robocon-2026" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
"ГЕОДЕЗИ 2026" улсын олимпиад амжилттай явагдаж байна.
МОНГОЛ ИНЖЕНЕР 2026 нэгдсэн арга хэмжээнд урьж байна.
ГУУС-ийн бакалавр оюутнуудын дунд CAD/CAM олимпиадыг амжилттай зохион байгууллаа.