“Танан Импекс”ХХК нь ШУТИС-ийн ГУУС, Монгол Улсын Өрөмдлөгийн Холбоотой хамтран оюутнуудын эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хамтарч ажиллах зорилготойгоор өөрийн компанийн нэрэмжит “Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Уг хурал нь уламжлал болон зохиогдсоор 14 дэх удаагаа болж геологи, өрөмдлөг, газрын тос, уул уурхай, үйлдвэрлэл технологи, механик тээврийн мэргэжлийн оюутнууд оролцов.
Энэ удаагийн хуралд хэлэлцэгдсэн илтгэлүүдээс ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутан Г.Гантуяагийн (удирдагч багш-доктор, профессор Л.Төвхөө) “Ховоо янданг илүү боловсронгуй болгох санал” сэдэвт илтгэл 1-р байр, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, гидрогеологийн салбарын оюутан Ц.Нинжин, П.Пүрэв-Очир нарын (удирдагч багш-доктор, дэд профессор С.Оюунгэрэл) “Алтай таван богд үндэсний паркийн байгаль экологийн асуудал, уур амьсгалыг өөрчлөлтөнд нөлөөлөх нь” сэдэвт илтгэл 2-р байр, ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын оюутан У.Амгалангийн (удирдагч багш-доктор Б.Наранцэцэг) “Төв цэвэрлэх байгууламжаас гарах бохирдуулагч бодисыг бууруулах судалгаа” сэдэвт илтгэл 3-р байрыг тус тус эзэллээ.
“Оюунлаг ирээдүй” оюутны эрдэм шинжилгээний бага хуралд оролцсон нийт оюутнууд, эрдэмтэн багш нар болон уг хурлыг хамтран зохион байгуулалцсан “Танан импекс”ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Монгол Улсын Өрөмдлөгийн Холбооны ажлын алба
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Information on scholarships available in the mining field
Уул уурхайн чиглэлээр хамрагдах боломжтой тэтгэлгийн мэдээлэл
"Геодези"-2025 Улсын олимпиад удахгүй зохион байгуулагдана