"Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулагдаж буй “Үйлдвэрийн процессын автоматжуулалт”, “Цахилгааны аюулгүй ажиллагааны виртуал” лабораторийг ШУТИС-ийн ГУУС-д хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ 2017 оны 02 сарын 20-нд болж өнгөрлөө. Арга хэмжээнд проректор Х.Энхжаргал, Л.Пүрэв, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, БСШУСЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Батсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Энэхүү лабораториудыг нээснээр уул уурхайн салбарт цахилгааны мэргэжлээр сурч буй оюутнууд орчин үеийн дэвшилтэт технологиос суралцах, практик дадлага эзэмших, цаашид үйлдвэрлэлийн ашиглалтыг өндөр түвшинд явуулах боломжтой болохоос гадна Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарын инженерүүдийн мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус дөхөм болох болно. Тус лабораторид уул уурхайн компаниудын хэрэгцээнд өргөн ашиглагдаж болохуйц хамгийн орчин үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан юм.
Тус лабораторийн нээлтийн үеэр сургалтын CDIO хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс зохион байгуулсан уул уурхайн салбарын оюутны бүтээлийн үзэсгэлэнг зочид төлөөлөгч, багш, оюутнууд үзэж сонирхлоо.
Уул уурхайн салбарын харъяа Уурхайн ашиглалтын технологи, Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт, Уурхайн машин тоног төхөөрөмж, Уурхайн менежмент, Уурхайн баяжуулахын ангийн оюутнуудын хийсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судалгааны төвүүд дахин шилдгээр шалгарав.
МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд ГУУС дахин нэг алхам урагшиллаа
Шинэ элсэгчдэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх багш нар
2025-2026 оны ГУУС-ийн суралцагч элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд