ГУУС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний нэгдсэн хурлыг 2017 оны 3-р сарын 24-нд 1-224 тоотод зохион байгуулав. Тус хуралд 4 салбараас шалгарсан 6 магистрант, 6 докторант илтгэл тавьж, шүүгчээр ЭНБДарга доктор (Ph.D) П.Нарантуяа, Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, проф, доктор (Ph.D) Л.Төвхөө, Геодезийн салбарын эрхлэгч, дэд проф, доктор (Ph.D) Д.Оюунцэцэг, Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч, дэд проф, доктор (Ph.D) Б.Мөнхцэнгэл, Уул уурхайн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Я.Доржсүрэн нар ажиллав.
Магистрын түвшинд: 1-р байранд Геологи, гидрогеологийн салбарын магистрант М.Ариунтогос "Мандал-Овоо, Дөрвөн Дэрт орчмын геологийн тогтоц ба “Дөрвөн Дэрт” зүсэлтийн трилобит, конодонтын судалгаа” сэдвээр, 2-р байранд Геодезийн салбарын магистрант Ц.Лувсанцэрэн “Нисгэгчгүй онгоцоор агаарын зураглал хийх техник, технологийн харьцуулсан судалгаа, нарийвчлалын үнэлгээ” сэдвээр, 3-р байранд Уул уурхайн салбарын магистрант Д.Сандагсүрэн “Хэвгий уналтай ордын ажлын бус хажуугийн тогтворжилтын судалгаа” сэдвээр,
Докторын түвшинд: 1-р байранд Геологи, гидрогеологийн салбарын докторант Б.Энхжаргал “Девоны настай интрузив чулуулгийн хүдэр, магмын онцлог, зэс, алт, молибдени порфирын орд, илрэлүүд” (Өмнөд Монголын төвийн хэсгийн жишээн дээр) сэдвээр, 2-р байранд Геодезийн салбарын докторант Б.Жавзандулам “Зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системд суурилсан том масштабын байр зүйн зургийн хаялбар үүсгэх нь”сэдвээр, 3-р байранд Газрын тос, өрөмдлөгийн салбарын докторант Д.Ургаламлсувд “Босоо ган савны гангын физик механик шинж чанарын судалгаа” сэдвээр тус тус байр эзлэв.
М.Ариунтогос, Ц.Лувсанцэрэн, Б.Энхжаргал, Б.Жавзандулам нарыг ШУТИС-ийн магистрант, докторант нарын эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар боллоо.
.png)
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.