Доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлын тайлан
ganbii

ГУУС-ийн Уул уурхайн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2017 оны 3-р сарын 24-ны өдөр Т-207 тоот өрөөнд амжилттай зохион байгууллаа.

Хурлыг нээж УУС-ын эрхлэгч К.Хавалболот болон профессор доктор Ж.Цэвэгмид нар үг хэлсэн. Доктор Б.Ишмэндийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурлыг үе үеийн төгсөгчид ивээн тэтгэж оролцдог ба энэ удаагийн хурлыг ГУУС-ийн 1993 оны Уулын цахилгаан механикийн ангийн төгсөгчид ивээн тэтгэн нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцов.

Хурлыг нээж УУС-ын эрхлэгч, дэд проф доктор (Ph.D) К.Хавалболот үг хэлэв

Оюутны эрдэм шинжилгээний хурлын шүүгчээр УУС-ын эрхлэгч К.Хавалболот, проф, доктор (Ph.D) Ж.Цэвэгмид, дэд проф, доктор (Ph.D) Б.Батболд, доктор (Ph.D) Ш.Халтар, доктор (Ph.D) Г.Ганбилэг болон УЦМ-ийн 1993 оны төгсөлтөөс Эрдэнэт УБҮ-ийн хэсгийн дарга Ц.Намжилдорж, Бор-Өндөр УБҮ-ийн ерөнхий эрчим зүйч Д.Эрдэнэбаяр нар тус тус ажилласан.  

Оюутны эрдэм шинжилгээний бага хурлын шүүгчдийн бүрэлдэхүүн

Эрдэм шинжилгээний бага хуралд Уул уурхайн салбарын 5 мэргэжлийн 32 илтгэл ирүүлснээс 21 илтгэлийг шүүн хэлэлцүүлж дүнгээ нэгтгэн 1-р байранд 1 илтгэл, 2-р байранд 2 илтгэл, 3-р байранд 3 илтгэл, тусгай байранд 4 илтгэлийг тус тус шалгаруулж шагналаа.

Байр эзэлсэн оюутнуудын нэр, сэдэв

Байр

Илтгэлийн сэдэв

Илтгэгч

Удирдагч

 

I-р байр

Тамирын гол ордын төмрийн хүдрээс металлургийн шаардлага хангасан баяжмал гарган авах боломж

М.Мөнхзул, АМБТ-4

Г.Энкүүш, АМБТ-4

Магистр, Ч.Эрдэнэням

 

 

 

II-р байр

Оюу толгойн баяжуулах үйлдвэрийн хүдэр буулгах тэргэнцрийн тоормосны системийг сайжруулах судалгааны ажил

О.Лувсан, (УУМТТ-4                                                               А. Ганбат, (УУМТТ-5)

О. Эрдэнэбаяр, (АМБТ-4

Б. Худабай, (УУЦТТ-4)

Ж. Эрдэнэбаяр, (УУЦТТ-4)

Доктор (Ph.D),

 Я.Доржсүрэн

Магистр, Ч.Зэндмэнэ

 

Таяннуурын төмрийн хүдрийн ил уурхайн тэслэгдсэн чулуулгийн бутлагдлыг оновчлох

Б.Тэлмэн, УУАТ-4

Б.Мөнх-Эрдэнэ, УУАТ-4

 

Магистр,  Д.Ганзориг

 

 

 

 

III-р байр

Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын өгөөжийг Кобб-Дугласын функцээр тодорхойлох нь

Ж.Базарханд, УУУ

Магистр, С.Лхаахүү

Нарийнсухайт ордын нүүрсийг хуурай аргаар баяжуулах технологийн асуудалд

О.Бямбасүрэн, АМБТ-5

Н.Алибек, АМБТ-5

Ж.Мөнхжин, АМБТ-5

Магистр, Д.Далайцэцэг

Монголын зарим ордын шатдаг занараас нефтийн бүтээгдэхүүн гарган авах туршилтын үр дүн

Б.Бархасбодь, АМБТ-4

О.Эрдэнэбаяр, АМБТ-4

Магистр, Ч.Эрдэнэням  Магистр, Х.Серикжан

 

 

 

 

 

Тусгай байр

Багануур, Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайнуудын чанарын үзүүлэлтүүдийн харилцан хамаарлын судалгаа

Г.Долгоржав

Доктор (Ph.D), Г.Уранбайгаль

 

Эрдэнэтийн уурхайн ажлын бус хажуугийн тогтворжилтод тэсэлгээнээс үүсэх нөлөөллийн судалгаа

             

Б.Мөнх-Эрдэнэ, УУАТ

Ж.Цэцэнбаатар, УУАТ

Н.Ууганхүү, УУАТ

Э.Уламбаяр, УУАТ

Магистр, Б.Улаанбаатар

Оюу Толгойн босоо ам 3-ын байрлалын сонголт

Б.Аюуш, УУАТ-3

Б.Пүрэвсүрэн, УУАТ-3

Магистр, Б.Тамир

Драглайны бүтээлд массив дахь хадархаг чулуулгийн нөлөөллийн судалгаа

Б.Тэлмэн, УУАТ-4

Магистр, Л.Жаргалсайхан

Шагналыг ГУУС-ын УЦМ-ийн ангийн 1993 оны төгсөгчид гардуулав.

         Доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг дэд проф, доктор (Ph.D) К.Хавалболот, проф, доктор (Ph.D) Ж.Цэвэгмид, доктор (Ph.D) Г.Сандагдорж болон багш С.Лхаахүү, Ч.Эрдэнэням, Б.Лодоншарав, Д.Ганзориг нар амжилттай зохион байгуулж ажиллаа.

         Монголын уул уурхайн анхны шинжлэх ухааны доктор Б.Ишмэндийн нэрэмжит оюутны ЭШ-ний бага хурал  2017 оны 3-р сарын 24-нд амжилттай болж өндөрлөлөө. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ хурлыг үе үеийн төгсөгчид ивээн тэтгэж оролцдог ба энэ жилийн хурлыг 1993 оны Уурхайн цахилгаан-механикийн ангийн төгсөгчид ивээн тэтгэж зохион байгууллаа. Хүрэлцэн ирсэн төгсөгчид маань ахмад багш нартайгаа уулзаж, төрөлх сургуулиараа аяллаа.

Төрөлх сургуулийнхаа үйл ажиллагаа мөн хойч үеийн инженерүүдээ дэмжин хүрэлцэн ирж ивээн тэтгэж ажилласан 1993  оны Уурхайн цахилгаан механикийн ангийн төгсөгчиддөө  ажлын өндөр амжилт хүсье. 

Уул уурхайн салбар

2017 оны 4-р сарын 03