ЧПМ ХХК -аас зохион байгуулсан “Би хэн бэ” уралдаан 3 сарын 28-ны өдөр амжилттай явагдаж өндөрлөлөө.
Монгол улсын техник технологийн салбарт техникийн зөв ашиглалт, засвар үйлчилгээний чанарыг дээшлүүлэн, эдийн засгийн хэмнэлт гаргах, боловсон хүчний чадавхыг сайжруулах үүднээс “Би хэн бэ?“ уралдааныг зарлаж явууллаа. Энэ тэмцээнд ШУТИС МТС, ШУТИС-ын ГУУС, ХААИС–ийн Инженер Технологийн Сургууль, Техник, технологийн дээд сургууль, Дорнод аймаг дахь Политехникийн коллеж, Орхон ХАА-н МСҮТ зэрэг техникийн чиглэлийн сургуулиуд оролцлоо.
1-р байр Б. Анхбаяр ШУТИС -ын Геологи, уул уурхайн сургуулийн уурхайн машин тоног төхөөрөмжийн ангийн оюутан
2-р байр Ц.Сүхбат, Б.Баяржаргал, М.Баясгалан Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн техникч, үйлдвэрлэлийн 2-р курсийн оюутнууд
3-р байр С. Дарамбазар Техник, технологийн дээд сургуулийн авто машины инженерийн анги 2-р курс
Оновчтой нэр өгөх төрөлд:
ЧПМ ХХК-аас зохион байгуулсан “Би хэн бэ” уралдааныг дэмжин ажиллаж, уралдааныг шалгаруулсан зөвлөлийн гишүүддээ талархал илэрхийлье.
дэлгэрэнгүйг эндээс харна уу. http://www.chpm.mn/index.php?mn&mede=17
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судалгааны төвүүд дахин шилдгээр шалгарав.
МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд ГУУС дахин нэг алхам урагшиллаа
Шинэ элсэгчдэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх багш нар
2025-2026 оны ГУУС-ийн суралцагч элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд