.png)
Газрын тосны Зөвлөх, Мэргэшсэн инженерийн сургалт
Уул уурхайн сайдын 2015-3-12-ны 53-р тушаалаар Монгол улсын Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох, түүнийг төрийн эрх бүхий байгууллагаас баталгаажуулж, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах журмыг(www.mm.gov.mn, www.must.edu.mn, www.mspe.mn) баталсан болно.
Газрын тос, уламжлалт бус газрын тосны инженерүүдийн мэргэжлийн мэдлэг, мэргэшлийн ур чадвар, түвшин, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээл, туршлагыг үнэлэх, тэдний ажил үйлчилгээний чанарыгсайжруулахад энэ журмын зорилго оршиж байгаа юм.
Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн сургалт явуулах, зэрэг дэв олгох, сунгах, түдгэлзүүлэх, бууруулах, цуцлах, хүчингүй болгох харилцааг энэхүү журмаар зохицуулах бөгөөд уг ажлыг удирдан хэрэгжүүлэх Зөвлөлийг УУХҮЯ болон ШУТИС-д, Зөвлөлийн ажлын албаны чиг үүргийг хэрэгжүүлэх, шалгаруулалт хийх, сургалт явуулах, зэрэг дэв олгох үйл ажиллагааг гардан хариуцах “Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв”-ийг ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны инженерийн салбарт түшиглэн байгуулсан болно.
Энэ бүхэн нь Газрын тосны салбарын Мэргэшсэн, Зөвлөх инженерийн сургалтыг явуулах, зэрэг дэв олгох эрх зүй, нөхцлийг бүрэлдүүлсэн юм. Энэ удаагийн сургалтыг 2017 оны 06 сарын 5-наас 06 сарын 23-ны өдөр хүртэл ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны сургалт-судалгаа-мэдээллийн төв дээр явагдах болсныг зарлан сонордуулж, холбогдох болзлыг хангасан хүмүүсийг хамрагдахыг урьж байна.
Бүртгэл эхлэх хугацаа: 2017-05-22-нээс 2017-05-30. ШУТИС-ийн хичээлийн I байр 310 тоот
Тавигдах шаардлага: Бакалавр бол мэргэжлээрээ тасралтгүй 8-аас доошгүй, магистр бол 5-аас доошгүй жил ажиллаж туршлагажсан, зохих бүтээл, нийтлэл, туурвилтай байх.
Бүрдүүлэх материал: Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар-2%, анкет, 3х4 зураг-2% , ажил байдлын тодорхойлолт, дипломын баталгаажуулсан хуулбар, мэргэжил дээшлүүлсэн талаархи үнэмлэх, гэрчилгээ бусад баримтуудын хуулбар, бүтээлийн жагсаалт, сургалтын төлбөр нь зөвлөх зэрэг горилогчийнх-1 сая төгрөг, мэргэшсэн зэрэг горилогчийнх-800 мян.төг. ШУТИС-ГУУС Голомт банк 8115007020 тоот дансанд тушаасан баримт
Газрын тосны Мэргэшсэн, Зөвлөх инженерийн зэрэг дэв олгох Зөвлөл
ШУТИС-ийн Газрын тосны сургалт, судалгаа, мэдээллийн төв
Монголын Газрын тосны инженерүүдийн нийгэмлэг
Харилцах утас-99185616-А.Баасанжаргал, 99110575-Ж.Цэвээнжав
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо