Доктор (Sc.D) Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн салбараас жил бүр зохион байгуулдаг “Доктор (Sc.D) Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 2018 оны 3 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Хурлыг ГУУС-ийн 1994, 1995 оны “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уурхайн цахилгаан, механик” мэргэжлийн төгсөгчид ивээн тэтгэж оролцов.
Уул уурхайн салбарын бакалаврын сургалтанд суралцаж буй оюутнууд оролцсон ба нийт 29 эрдэм шинжилгээний өгүүлэл ирснээс урьдчилсан шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлэв.
Байр |
Сэдэв |
Илтгэгч |
Удирдагч |
Анги |
I |
Эрдэнэтийн хүдрийн ил уурхайн ажлын бус хажуугийн тогтворжилтын судалгаа |
Б.Мөнх-Эрдэнэ, П.Лхагвадулам, Э.Уламбаяр |
Магистр Б.Улаанбаатар |
УУАТ IV |
II |
Хаягдал хадгалах байгууламжийн эргэлтийн усан сангийн тусгаарлах далангийн хажуугийн тогтворжилтын судалгаа |
Н.Эрдэнэбулган |
Доктор (Ph.D) Б.Ганзориг |
УУАТ IV |
II |
Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн хаягдал дахь зэсийн агуулгыг бууруулах судалгаа |
О.Балдорж |
Проф. доктор (Ph.D) Б.Алтантуяа |
АМБТ IV |
III |
Төмрийн хүдрийн нунтаглалт, технологийн үзүүлэлтийг тодорхойлох туршилтын үр дүн |
Б.Төрмөнх, Г.Дамдинсүрэн |
Магистр Ч.Эрдэнэням |
АМБТ III |
III |
Реактор ашиглан их чадлын синхрон хөдөлгүүрийг зөөлөн асаах боломж |
Х.Золбоо, Б.Отгондорж |
Доктор (Ph.D) Я.Доржсүрэн |
УУЦТТА-III |
III |
Ухаа Худагийн нүүрсний ил уурхайн устай цооногуудад тэсэлгээ явуулах ажлыг боловсронгуй болгох нь |
Ч.Амаржаргал |
Магистр Х.Мөнхнасан |
УУАТ IV |
IV |
Алтны ирээдүйн үнийн таамаглалыг экспоненциаль аргаар тодорхойлох нь |
А.Давааноров |
Магистр С.Лхаахүү |
УУМ III |
IV |
Нүүрс бутлан ачих хэсгийн ажлын байрын гэрэлтүүлгийг сайжруулах судалгаа (“Багануур” ХК) |
Я.Гантулга, Б.Батзориг |
Дэд проф. доктор (Ph.D) Б.Эрдэнэцэцэг |
УУЦТТА-III |
IV |
Далд уурхайн хөдөлмөрийн стандартын судалгаа (Оюу Толгой ХХК жишээн дээр) |
Б.Анударь |
Магистр С.Энхцацрал |
УУМ V |
IV |
Алтны хаягдал багатай угаах скрубберын зохион бүтээлт |
Э.Нямгэрэл, Б.Одбаяр |
Магистр Ч.Зэндмэнэ |
УУМТТ IV |
II байр УУАТ IV ангийн Н.Эрдэнэбулган, төгсөгчдийн төлөөлөл
I байр УУАТ IV ангийн оюутан Б.Мөнх-Эрдэнэ, П.Лхагвадулам, Э.Уламбаяр, төгсөгчдийн төлөөлөл
Шүүгчийн бүрэлдэхүүнд УУС-ын ахлах багш, доктор (Ph.D) Г.Сандагдорж, багш, магистр Ч.Эрдэнэням, 1995 оны Уул уурхайн ашиглалтын технологи ангийн төгсөгч Абсолют майнинг ХХК-ийн Захирал Ш.Алтансүх, Багануур ХК-ийн Техникийн асуудалд эрхэлсэн дэд захирал П.Эрдэнэцогт, Тавантолгойн Уурхайн дарга Р.Нацагдаш, Маргад инженеринг ХХК-ийн захирал Б.Энхбаяр, Оюу толгой ХХК-ийн инженер Б.Баярсайхан нар ажиллав.
Хурлын зохион байгуулалтанд УУС-ын эрхлэгч дэд проф., доктор (Ph.D) Б.Батболд, профессор С.Цэдэндорж, дэд проф., доктор (Ph.D) К.Хавалболот, магистр Г.Амартүвшин, магистр С.Лхаахүү, магистр Г.Энхжаргал, магистр Г.Зулзаяа, магистр С.Эрдэнэцэцэг, магистр Ч.Болормаа болон сургалтын мастер, хичээлийн туслах ажилтнууд оролцов.
Хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон эрдэмтэн профессор, багш нар, 1994, 1995 оны төгсөгчид, хуралд оролцсон оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ГУУС-ийн Уул уурхайн салбар
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “MUST ROBOCON-2025” СОРИЛГО ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Information on scholarships available in the mining field
Уул уурхайн чиглэлээр хамрагдах боломжтой тэтгэлгийн мэдээлэл