ОЮУНЛАГ ИРЭЭДҮЙ хурал боллоо.
Ѳнѳѳдѳр "Танан импекс"ХХК-ийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй-2018" оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг XVI удаагаа амжилттай зохион байгууллаа.
Хурлын 1-р шатанд ШУТИС, МУИС, Шинэ монгол технологийн дээд сургууль, БХИС зэрэг сургуулиудын оюутнуудын нийт 16 илтгэл ирснээс, 2-р шатанд 10 илтгэлийг шалгаруулан хэлэлцэж шилдэг илтгэлүүдээ шалгаруулав.
Хурлаар хэлэлцүүлсэн оюутнуудын илтгэлүүд нь геологи, газрын тос, сэргээгдэх эрчим хүч, ѳрѳмдлѳгийн техник технологи, уул уурхай, баяжуулалт, ашиглалт, экологи, аюулгүй ажиллагаа, эрсдлийн үнэлгээ, маркетинг менежмент зэрэг олон салбаруудыг хамарсан судалгаа шинжилгээний сонирхолтой илтгэлүүд байв.
Энэ удаагийн илтгэлийн уралдааны 1-р байранд ШУТИС-ийн оюутан Н.Гангаанямын "Шар дэл уул орчмын геологийн тогтоц, чулуужсан амьтдын судалгаа" (удирдагч Г.Сэрсмаа) илтгэл, 2-р байранд Шинэ Монгол технологийн дээд сургуулийн оюутан Э.Номин-Эрдэнийн "Ажлын байран дахь эрсдлийн үнэлгээний загвар боловсруулах нь" (удирдагч Ц.Ядамрагчаа) сэдэвт илтгэл, 3-р байранд ШУТИС-ийн оюутан Ч.Отгонцэцэг, М.Шинэ-Од, Б.Одончимэг нарын "Багануурын хѳрсний овоолгыг ангилан ялгаж барилгын материалд ашиглах боломжийн судалгаа" (удирдагч Г.Зулзаяа) сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутнууддаа, удирдсан багш нартаа, хурлыг хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тос, ѳрѳмдлѳгийн салбар, ивээн тэтгэсэн ѳрѳмдлѳгийн "Танан импекс" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн судалгааны төвүүд дахин шилдгээр шалгарав.
МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО
Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд ГУУС дахин нэг алхам урагшиллаа
Шинэ элсэгчдэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх багш нар
2025-2026 оны ГУУС-ийн суралцагч элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд