Геологи уул уурхайн сургуулийн Магистрант, докторантын эрдэм шинжилгээний нэгдсэн хурал 2019 оны 3-р сарын 11-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд ГГС, ГС-аас шалгарсан 7 оюутан оролцлоо.
Хурлын комиссын бүрэлдэхүүнд: Комиссын даргаар: С.Хишигсүрэн (ГГС-ын дэд профессор), гишүүдээр:Г.Сарантуяа (ГГС-ын дэд профессор), Г.Ганбилэг (ЭБИС-ын ахлах багш), Б.Наранцэцэг (ГТӨС-ын ахлах багш), П.Эрдэнэчимэг (ГС-ын багш), нар ажиллалаа.
Докторантын түвшинд тэргүүн байранд ГГС-ын багш, докторант Д.Хашбат “Төв Монголын Идэрмэг бүсийн литийн хүдэржилт: Бодисын найрлага, эрдэслэг бүрэлдэхүүн” сэдвээр; 2-р байранд ГГС-ын докторант Ц.Нямбаяр “Идэвхитэй хагарлын параметрүүдийг георадарын 2 болон 3 хэмжээст зураглалын аргаар тодорхойлж тайлал хийх” сэдвээр;
Магистрантын түвшинд тэргүүн байранд ГГС-ын магистрант Д.Эрдэнэчимэг “Цэцэрлэг террейний палеозойн тунамал чулуулгийн геохими, геохронологи” (Шар хөтөл, Уянга дүүрэг) сэдвээр; 2-р байранд ГГС-ын магистрант Д.Шарав “Улаанбаатар террейний радиоляр агуулагч яшмын кварцын талсжилтын судалгаа” сэдвээр тус тус шалгарлаа.
Д.Хашбат, Ц.Нямбаяр, Д.Эрдэнэчимэг, Д.Шарав нарыг ШУТИС-ийн магистрант, докторантын эрдэм шинжилгээний хуралд оролцуулахаар шийдвэрлэлээ. Хуралд оролцсон нийт оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь амжилтын дээдийг хүсэн ерөөе.
.png)
.png)
.png)
Геологи, уул уурхайн сургууль
Эрдэм шинжилгээний алба
"DRILLING -2025" 27th international scientific conference
ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх систем, түүний үйл ажиллагаатай танилцлаа
ШУТИС-ийн оюутны "ЭШ-ний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд" амжилттай оролцсон оюутанд амжилт хүсье.
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
ШУТИС-ийн багш, судлаачдын бүтээлийг танилцууллаа