Доктор (Sc.D) Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний 46-р бага хурал зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбараас жил бүр зохион байгуулдаг “Доктор (Sc.D) Б.Ишмэндийн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал” 2019 оны 3 сарын 07-ны өдөр ШУТехнологийн төв номын сангийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хурлыг нээж ГУУС-ийн зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж, төгсөгчдийг төлөөлж доктор (Ph.D), дэд профессор Б.Орхонтуул нар үг хэлэв.
Хурлыг үе үеийн төгсөгчид ивээн тэтгэж оролцдог ба энэ удаагийн хурлыг 1996 оны “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уурхайн цахилгаан, механик”, “Уул уурхайн маркшейдер” мэргэжлийн төгсөгчид ивээн тэтгэж оролцов.
Эрдэм шинжилгээний бага хуралд Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар, Уурхайн технологийн салбарын 6 мэргэжлийн 29 илтгэл ирүүлснээс урьдчилсан шатанд шалгарсан 10 илтгэлийг хэлэлцүүлж дүнг нэгтгэн 1-р байранд 1 илтгэл, 2-р байранд 2 илтгэл, 3-р байранд 3 илтгэл, тусгай байранд 4 илтгэлийг тус тус шалгаруулж шагналаа.
Байр эзэлсэн оюутнуудын нэр, илтгэлийн сэдвийн жагсаалт
Байр | Сэдэв | Илтгэгч | Удирдагч | Анги |
I | Алт тушаалтад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа | Б.Отгончимэг | Магистр С.Лхаахүү, АМГТГазрын мэргэжилтэн, магистр Ц.Цэгц | УУУ-IV |
II |
Д250-драгийн утгуурт арал өргөгчийн цахилгаан хөдөлгүүрийн системд шинэчлэлт хийх судалгаа |
А.Амарзаяа | Доктор (Ph.D) Я.Доржсүрэн | УЦТТ-III |
II | Бор-Өндөрийн УБҮ-ийн шатахуун агуулах савны техникийн байдлын оношилгоо |
Д.Ууганбилэг, Э.Дэмбэрэлсүрэн, Э.Аюурсэд |
Доктор (Ph.D) К.Хавалболот Магистр Г.Энхжаргал |
УМТТ-IV УМТТ-II УМТТ-II |
III | CDIO хөтөлбөрөөр оюутны суралцах чадамжийг дээшлүүлэх судалгааны үр дүнгээс |
Ч.Отгонцэцэг, Б.Одончимэг, Б.Мөнх-Эрдэнэ |
Магистр Ч.Болормаа | АМБТ-IV |
III | Эрдэнэтийн хүдрийн ил уурхайн дурын хугацааны хөрс хуулалт, хүчин чадлыг тогтоох боломж | Г.Оюунбилэг, М.Наранхүү | Магистр Б.Улаанбаатар | УУАТ-III |
III | Багануурын уурхайн 6кв-ын агаарын шугамыг бүрээстэй дамжуулагч утсаар солих үеийн цахилгаан ачааллын тооцоо, судалгаа | Б.Элбэгсайхан |
Магистр Т.Биндэръяа Магистр С.Эрдэнэцэцэг |
УЦТТ-III |
IV | Мушгай худгийн ордын хүрэн хадны газрын ховор элементийг гарган авах туршилтын үр дүн | Б.Жавхлан, А.Дөшболд |
Доктор (Ph.D) Д.Энхбат Магистр Ч.Эрдэнэням |
АМБТ-III |
IV | Монголын зарим нүүрсний ордын чанарын үзүүлэлтүүдийн харилцан хамаарлыг тогтоох судалгааны ажлын үр дүн |
Б.Амгалан, А.Алтангэрэл, Б.Эрдэнэсоёмбо |
Доктор (Ph.D) Г.Уранбайгаль | УУМ-III |
IV |
Хүдрийн далд уурхайн өрөмдлөг тэсэлгээний ажилд цооногийн байрлал нөлөөлөх судалгаа |
Э.Ганбаатар | Магистр Ж.Ижилмаа | УУАТ-III |
IV | ЭрдэнэсТаван Толгой ХК-ийн хувьцааны өгөөж ба үнийн судалгаа | Б.Ганпүрэв, Ө.Мөнхнасан | Доктор (Ph.D) Ш.Халтар | УУУ-V |
Шилдэг удирдагч багшаар Уурхайн технологийн салбарын ахлах багш Магистр С.Лхаахүү шалгарав.
II байр. УМТТ- II ангийн оюутанЭ.Дэмбэрэлсүрэн, Э.Аюурсэд , Төгсөгчдийн төлөөлөл
III байр. УЦТТIII ангийн Б.Элбэгсайхан, төгсөгчдийн төлөөлөл
Хурлын зохион байгуулагчид, хуралд оролцсон оюутнууд, төгсөгчдийн төлөөлөл
Шүүгчийн бүрэлдэхүүнд Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбарын багш, магистр Г.Зулзаяа, 1991 оны Уурхайн цахилгаан механикийн мэргэжлийн элсэгч “Монголросцветмет” ХХК-ийн Үйлдвэр техник технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) П.Хангал, 1996 оны Уул уурхайн ашиглалтын технологи мэргэжлийн төгсөгч Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын “Байгаль орчин, геологи уул уурхайн хяналт”-ын улсын байцаагч Ө.Маналжав, 1996 оны Уурхайн цахилгаан механик мэргэжлийн төгсөгч “Багануур” ХК-ийн засварын хэсгийн механик Д.Батжаргал нар ажиллав.
Хурлын зохион байгуулалтанд Уурхайн технологийн салбарын эрхлэгч доктор (Ph.D), дэд профессор Б.Батболд, зөвлөх профессор, доктор (Ph.D) профессор С.Цэдэндорж, доктор (Ph.D) дэд профессор Б.Орхонтуул, доктор (Ph.D) Я.Доржсүрэн, магистр С.Лхаахүү, магистр Б.Улаанбаатар, магистр Г.Зулзаяа нар ажиллав.
Хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон эрдэмтэн профессор, багш нар, 1996 оны төгсөгчид, оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ГУУС-ийн Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн салбар, Уурхайн технологийн салбар
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ “MUST ROBOCON-2025” СОРИЛГО ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Information on scholarships available in the mining field
Уул уурхайн чиглэлээр хамрагдах боломжтой тэтгэлгийн мэдээлэл