МЭДЭГДЭЛ
Улсын Онцгой комиссын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгахтай холбогдуулан бүх шатны боловсролын байгууллага, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагааг түр зогсоосон хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгах шийдвэр гарсан.
Энэ шийдвэрийг үндэслэн ШУТИС-ийн бүх шатны сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл цахимаар үргэлжлүүлэн явуулах болсныг нийт профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчдад анхааруулж байна.
2020 оны 04 дүгээр сарын 30 хүртэл хугацаанд нийт профессор багш нар тухайн хичээлийг судалж буй оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахимаар хүргэж, заавар зөвлөгөө өгч сургалтыг тасралтгүй үргэлжлүүлэн явуулахыг мэдэгдэж байна.
ШУТИС-ийн Захиргаа,
Сургалтын бодлого зохицуулалтын газар
2020-03-20
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.