Монгол улсад дээд боловсролтой мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх, хариуцсан ажлаа идэвх санаачилгатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа багш нарыг Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан шагналаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын Гавьяат багш” цолоор Барилга, архитектурын сургуулийн ахмад багш, дэд профессор Н.Нямжав шагнагдаж, их сургуулийн эрдмийн хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн. ШУТИС-ийн “Хүндэт профессор”, дэд профессор, профессор цол олгох журмын шаардлагыг биелүүлсэн багш нарт дэд профессор, профессорын дипломыг гардуулав.
Засгийн газрын шагнал боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, жуух бичиг, ШУТИС-ийн “Хүндэт өргөмжлөл”, “Эрдмийн зөвлөлийн шагнал”, “Ректорын нэрэмжит шагнал”-аар дараах багш нар шагнагдсаныг ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон их сургуулийн удирдлагууд 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр гардуулан өглөө.
ШУТИС-ийн дээд шагнал “ШУТИС-ИЙН ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр:
ШУТИС-ийн “ХҮНДЭТ ПРОФЕССОР” цол, өргөмжлөлөөр:
ШУТИС-ийн Профессор цолоор 7 багш
ШУТИС-ийн Дэд профессор цолоор 18 багш
Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр 16 багш
Боловсролын жуух бичгээр 26 багш
Эрүүл мэндийн яамны тэргүүний ажилтан цол, тэмдгээр 1 багш
Гадаад харилцааны яамны жуух бичгээр 1 багш
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Харилцаа холбооны зохицуулах хорооны жуух бичгээр 1 багш
ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар 8 багш
ШУТИС-ийн Ректорын нэрэмжит шагналаар 14 багш шагнагдсан байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс харна уу.
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо