Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректорын 2014 оны 08 сарын 01-ний А/138 тоот тушаалаар БНСАУ-ын Ионсей Их Сургуулийн профессор Ү Нам Чилд тус сургуулийн “Хүндэт профессор” цол олгохоор шийдвэрлэсний дагуу Хүндэт профессор цол олгох ёслолын ажиллагааг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн өрөөнд амжилттай зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректорын зөвлөлийн бүрэлдэхүүн, ГУУС-ийн захирал доктор Б.Чинзориг,Геологи, уул уурхайн сургуулийн эрдэмтэн багш нар оролцлоо.

Ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн ректор Б.Очирбат үг хэлж, Эрдэм шинжилгээ, технологийн проректор Ч.Баасандаш ректорын тушаал болон товч намтарыг нь уншиж танилцууллаа. Үүний дараа Хүндэт профессорын өмсгөл, дипломыг гардуулж, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай цагаан идээний дээжийг өргөн барилаа. Хүндэт профессорт баяр хүргэн ГУУС-ийн захирал Б.Чинзориг, Геологи, гидрогеологийн тэнхимийн профессор Н.Батсүх нар үг хэллээ.

Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо