Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 2015 оны 04 сарын 22-24 өдрүүдэд “Азийн орнуудын техник технологийн номын үзэсгэлэн”-г Монголд анх удаа зохион байгуулах гэж байгаа тул эрдэмтэн багш нар өргөнөөр оролцоно уу.

ШУТИС-ийн Шинжлэх Ухаан Технологийн номын сангийн үйл ажиллагааг сурталчлах, гадаад, дотоодын техник технологийн мэргэжлийн шинэ ном, хэвлэлийг танилцуулж, профессор, багш, оюутан, судлаачдад хүргэх е-ном, веб сайтын үйл ажиллагааг сурталчилах, хэвлэлийн газар болон уншигчдыг холбож өгөх зорилгоор 2010 оноос Дэлхийн номын өдрийг тэмдэглэдэг уламжлал тогтоод байна. Тус арга хэмжээ нь жил бүр өргөжин Монгол улсын нийтийн болон ИДС-иудын номын сангууд, хэвлэлийн газруудыг хамарсан арга хэмжээнүүдийг зохион явуулахаас гадна олон улсын номын сан, хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн, худалдаа, харилцан туршлага солилцох, хамтран ажиллах гэрээ хийх зэрэг үйл ажиллагаанууд явагдцаж байна.
ШУТИС-ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд энэ жил дэлхийн номын өдрийг тохиолдуулан Монголд анх удаа “Азийн орнуудын техник, технологийн номын үзэсгэлэнг” зохион байгуулж байна. 2015 оны 4 сарын 22-24 ны хооронд болох тус үзэсгэлэнд БНХАУ-ын “Хятадын боловсрол, номын экспорт импорт” хэвлэлийн компани, ОХУ-ын “Горная книга”, “Издательство АСВ”, “Издательский ДОМ-МЭИ”, Бауманы техникийн их сургуулийн хэвлэлийн газар, БНСУ-ын Чанвоны үндэсний их сургуулийн номын сангаас ирсэн техник технологи, анагаах ухаан, танин мэдэхүй зэрэг шинжлэх ухааны бүх салбарын шинэ номууд тавигдана. Мөн Япон, Энэтхэг, Казакстаны элчин сайдын яамдууд, Америкийн Монгол судлалын төвийн төлөөлөгчид ном хандивлах үйл ажиллагаанд оролцоно.
Дэлхийн номын өдрөөр ШУТИС-ийн профессор, багш нарын болон хэвлэлийн газруудын номын үзэсгэлэн худалдаа, “Санка Маркетинг Монголиа” компанийн техник, технологийн танилцуулга, Эрхзүйч, сэтгэл судлаач доктор Б.Батсайхан, доктор М.Дэлгэржав нарын “Сэтгэл судлалын толь бичиг”номын нээлт, хэлэлцүүлэг, Номтой нөхөрлөе клубын тэргүүн Н.Хүлгэний уншигч, оюутнуудтай хийх чөлөөт ярилцлага, Гадаадын их дээд сургуулиудын профессоруудын лекц, ШУТИС-ийн брэнд бүтээгдэхүүний худалдаа, Уншигчдад зориулсан уралдаан тэмцээн тус тус зохион явагдана.
“Сод пресс”ХХК, “Непко”ХХК, “Сэлэнгэ пресс”ХХК, “Интер ном”, “Аз хур” номын дэлгүүр зэрэг дотоодын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагууд бүтээгдэхүүнээ хямдралтай үнээр худалдаална.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.