Монгол Улсын Гавьяат багш цол хүртсэн профессор, доктор Ж.Цэвээнжав багшид хүндэтгэл үзүүлэв.
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбарын зөвлөх профессор, доктор (Ph.D), профессор Ж.Цэвээнжав нь боловсролын салбарт 1975 оноос одоог хүртэл МУИС, ПДС, ТИС, ШУТИС-д багш, орлогч декан, декан үүрэг гүйцэтгэгч, тэнхимийн эрхлэгч, профессорын багийн ахлагч, тэргүүлэх профессор, профессор, зөвлөх профессор зэрэг ажлуудыг тасралтгүй 46 дэх жилдээ гүйцэтгэж үр бүтээлтэй ажиллаж байна. Геологи-хайгуул, өрөмдлөг, уул уурхай, усны аж ахуй, газрын тос, хийн түлшний зэрэг олон чиглэлээр сургалт-судалгааны ажлыг өргөн хүрээтэйгээр явуулж ирсэн бөгөөд 2000 гаруй инженер бэлтгэхэд биечлэн оролцож, 200 шахам баклаврын, 50 гаруй магистрын, 6 докторын ажлыг удирдаж, хамгаалуулсан, онол-арга зүй, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээ-судалгаа, мэдээлэл-сурталчилгаа, соён гэгээрүүлэлтийн зэрэг нийтдээ 660 гаруй бүтээл туурвиж нийтлүүлсэн, бүхэлдээ 60 000 гаруй цагийн сургалт-судалгааны ажлыг амжилттай, үр бүтээлтэй хийснийг нь үнэлж Монгол Улсад Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 12 дугаар сарын 30-нд “МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ” цол тэмдгээр шагнагдсанд баяр хүргэж ШУТИС-ийн захирал Б.Очирбат болон бусад удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлэв. Ж.Цэвээнжав багшдаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ГУУС
ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
OPEN CAMPUS үйл ажиллагаатай холбоотой ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байрны зогсоолд авто машин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.
Германы Бундестагийн Олон улсын парламентын тэтгэлэг зарлагдлаа
"Нийгмийн даатгалын багц хууль”-ийн сургалт зохион байгуулах тул багш, ажилтнууд өргөнөөр оролцоно уу
ШУТИС-ийн талбайд 2025.04.26-ны өдөр Геодези-2025 улсын олимпиад болох тул тухайн өдрийн 08:00-17:00 цагийн хооронд автомашин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэе