“БАГШЛАХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ СУРГАЛТ”-ЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
binderya@must.edu.mn
Боловсролын сайдын 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/64 тоот тушаалаар батлагдсан “Багшлах эрхийн гэрчилгээ” олгох 45 хоногийн сургалтын бүртгэл эхэллээ.
Сургалтад хамрагдаж, ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллах хүсэл сонирхолтой иргэдийг энэхүү сургалтад хамрагдан, багшийн мэргэжлийн үнэ цэнэ, бахархлыг мэдрэхийг урьж байна. Багшлах эрхийн сургалтын бүртгэл дараах сургуулиуд дээр эхэлсэн байна.
Сургалт үргэлжлэх хугацаа:
  1. Орхон Их Сургууль: 2025 оны 09 дүгээр сарын 25-аас 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл,
  2. Олон улсын Улаанбаатар Их Сургууль: 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс – 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл,
  3. Их Засаг Их Сургууль: 2025.10.01-2025.10.20-ний өдрүүдэд тус тус зохион байгуулагдана.
100% танхимаар 45 хоног буюу 9 долоо хоног...
Элсэгчдэд тавигдах шаардлага:
  1. Бакалаврын зэргийн голч дүн 2.7-оос дээш;
  2. Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй байх;
  3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвартай байх;
  4. Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх;

Бүртгүүлэхэд шаардагдах материал:

  1. Бакалаврын диплом хуулбар мөн e-mongolia-д баталгаажуулсан баримт;
  2. Иргэний үнэмлэх /e-mongolia-гаас/;
  3. Анкет;
  4. Цээж зураг 2%;
  5. Бүртгэлийн хураамж;

​​​​​​​