ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТ, МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ТАЙЛБАР ТОЛЬ
Энэхүү толийг гаргаснаар нийтээр хэрэглэх стандарт тодорхойлолтыг бий болгохыг зориогүй харин сургалт, судалгаа, магадлан итгэмжлэлд ашиглаж болохуйц ажлын лавлах хэрэгсэл болгох зорилго тавьсан.
Боловсролын чанарын 3 үндсэн хандлага нь магадлан итгэмжлэл, үнэлгээ, аудит юм.
Эдгээр нэр томьёог ЮНЕСКО, ЭЗХАХБ, бүс нутгуудад хүлээн зөвшөөрөгдсөн чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн байгууллагууд үйл ажиллагаатайгаа уялдуулан хэрхэн тодорхойлж, тайлбарладгийг харуулахыг зорьсон.
Боловсролын тогтолцоо, чанарыг сайжруулах арга замыг эрэлхийлж буй улс орнууд бусад орнуудын сайн туршлагаас ашигтай байж болох санаа, сургамжийг авдгийн нэг адил ЮНЕСКО, ЭЗХАХБ-ын судалгаа, эх сурвалжууд болон бусад дэлхийн хүлээн зөвшөөрөгдсөн магадлан итгэмжлэл, чанарын баталгаажуулалтын байгууллагуудын тодорхойлолт, тайлбарыг уг толинд голчлон оруулахыг зорьсон.

"УУЛ УУРХАЙН ТЕХНОЛОГИ, ЭДИЙН ЗАСАГ, ЭКОЛОГИ, ГЕОДЕЗИ, МАРКШЕЙДЕР" ЭШ-ний 53-р бага хурлын зар
Багшлах эрх олгох сургалт
Та бүхнийг БНСУ-ын Данкоок их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна
ШУТИС-ийн “Эрдмийн болон хүндэт цол”-д нэр дэвшигчдийн материалыг 9 сарын 23-ыг дуустал хүлээн авна.
Нийт багш, ажилчдын анхааралд