Судлаач vs. Мэргэжлийн магистрын ЯЛГАА
Өвлийн элсэлт эхэлж байгаатай холбоотойгоор магистрын сургалтанд бүртгүүлэхдээ аль хөтөлбөрөөр нь суралцахаа шийдэж чадахгүй байгаа бол товч тайлбарыг уншиж танилцаарай.
Master of Science буюу Шинжлэх ухааны магистр ба Master of professional studies буюу Мэргэжлийн магистрын зэргийн ялгаа нь:
Судлаач магистр (MSc) нь судалгаанд чиглэгддэг бол Мэргэжлийн магистр (MPS) нь практик асуудлыг шийдвэрлэхэд илүү анхаардагт оршино. MSc (Master of Science) нь шинжлэх ухааны зарчмууд, тэдгээрийг техникийн салбарт ашиглахад анхаарлаа төвлөрүүлдэг бол MPS (Master of professional studies) нь эдгээр зарчмуудыг бизнес эсвэл мэргэжлийн орчинд хэрхэн ашиглахыг түлхүү анхаарна. Ажил мэргэжлийн гараагаа эхэлж буй хүмүүс практик ур чадвараа хөгжүүлэхэд анхаарч байгаа бол Мэргэжлийн магистрыг, Эрдэм шинжилгээ судалгааны ажилд түлхүү анхаарч байгаа бол Судлаач магистрыг сонгон элсэхийг зөвлөж байна.
Мөн мэргэжлийн магистраар төгсөхдөө зэрэг хамгаалах судалгааны ажил бичдэггүй тул Докторын түвшинд элсэн суралцах болзол хангахгүй. Дахин судлаач магистраар хамгаалж байж докторантурт элсэн суралцах эрх нээгдэнэ.
ГУУС, ЭШИА
Орчуулгын баг сонгон шалгаруулна
Гарааны компанийн төсөл бойжуулах “MUST START-UP 3.0” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
БНСУ-ын Жонбук Үндэсний Их Сургуулийн 2026-2027 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна.
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХАМТАРСАН 2026-2027 ОНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.
ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)