ЯПОН УЛСАД ЗУНЫ СЕМИНАРТ СУРАЛЦАХЫГ УРЬЖ БАЙНА (NIIGATA 2026)
binderya@must.edu.mn
Хөтөлбөрийн тухай
  • Сэдэв: "Глобалчлалын эрин үе дэх хот, суурин газрын тогтвортой хөгжил"
  • Хэзээ: 2026 оны 8 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд
  • Хаана: Япон улс, Нийгата муж
 Хөтөлбөрт юу багтсан бэ?
  • Академик лекц: Олон улсын түвшний профессоруудын сонирхолтой хичээл.
  • Танилцах аялал (Field Trip): Нийгата мужийн томоохон үйлдвэр, түүхэн дурсгалт газруудтай танилцах.
  • Багийн ажил: Олон улсын оюутнуудтай багаар ажиллаж, төсөл боловсруулах.
  • Соёлын солилцоо: Япон оюутнуудтай танилцаж, нөхөрлөх боломж.
Зардал, хамрагдах нөхцөл
  • Япон тал (UNP) хариуцах зардал: * Хөтөлбөрийн үеэрх зочид буудлын байр (8/4 – 8/7)
    • Хөтөлбөрт багтсан бүх танилцах аялал, дотоод тээврийн зардал
  • Оюутан өөрөө хариуцах зардал:
    •  Олон улсын нислэгийн тийз (Нийгата хүртэлх ирэх, очих)
    • Өдрийн хоол болон хувийн хэрэглээний зардал
    • Визний зардал
  • Хэлний шаардлага: Англи эсвэл Япон хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх
Бүртгүүлэх
  • Оюутны тоо: Нийт 5 оюутан (ШУТИС-ийн бакалавр болон магистр)
  • Бүртгүүлэх газар: ШУТИС, Гадаад харилцааны алба
  • Дэлгэрэнгүй мэдээлэл авах линк: 
  • Сурч буй сургуулийн тодорхойлолт, дүнгийн хуудас болон Application form-ийг bolortuya@must.edu.mn хаягаар 2026 оны 05 сарын 22-ны дотор явуулах 
Жич: Энэхүү хөтөлбөрийг амжилттай дүүргэсэн оюутан бүрт олон улсын семинарт оролцсон албан ёсны сертификат гардуулна.
Японы соёлтой танилцаж, дэлхийн залуустай хөл нийлүүлэн алхах энэхүү боломжийг бүү алдаарай!
 
Гадаад харилцааны алба  77921959