Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн 60 гаруй сурагч, багш, эцэг эхийн төлөөллийн хамтаар Шинжлэх ухаан, технологийн их сургууль (ШУТИС)-д зочилж, Геологи, уул уурхайн сургуулийн сургалтын хөтөлбөр, сургалт, судалгааны орчинтой танилцлаа.

Танилцах аяллын хүрээнд Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Б.Орхонтуул, тус тэнхимийн багш А.Буянжаргал, С.Агиймаа, Геологийн тэнхимийн эрхлэгч Б.Алтанзул нар сурагчидтай уулзаж, геологи, уул уурхай, эрдэс боловсруулалт, инженерчлэлийн чиглэлийн мэргэжлүүдийн онцлог, сургалтын хөтөлбөр, цаашдын суралцах болон хөдөлмөр эрхлэх боломжийн талаар мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
Мөн сурагчид сургалт, судалгааны лабораториуд, ШУТИС-ийн Шинжлэх ухаан, технологийн төв номын сан, их сургуулийн захиргаа болон Монголын геологи, эрдэс баялгийн музейгээр зочилж, сургалтын орчин, үйл ажиллагаатай танилцав.

Энэхүү аялал нь сурагчдад мэргэжлийн чиг баримжаа олгох, инженер, технологийн боловсролын талаарх ойлголтыг өргөжүүлэх, ирээдүйн мэргэжлээ сонгоход нь дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой боллоо.
Геологи, уул уурхайн сургууль
ГУУС-ийн Багш ажилчдын спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧИД ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦЛАА.
“Монгол орны гидрогеологи, инженер геологи, геоэкологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний 34-р хурал Өмнөговь аймгийн Даланзадгадад боллоо
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ