“Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээн 2026 оны 10 дугаар сарын 08-11-нд Улан-Үүд хотод болж ОХУ Чита, Эрхүү хот болон Тува, Буриад, Монголын их сургуулиудын баг өрсөлдсөнөөс:
-Эрхүүгийн Технологийн ИС-ийн баг алт,
-Буриадын ИС-ийн баг мөнгө,
-Монголын ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.
Тэмцээний шилдэг довтлогчоор ЭХС-ийн оюутан Б.Эрхэм-Итгэл шалгарсан байна.



Шаркс багийн бүрэлдэхүүнд:
1. МС-ийн Санхүү Банкны 4-р курсын оюутан, багийн ахлагч М.Гэндэндарам
2. БАС-ийн Барилгын инжинерчлэлийн 2-р курсын оюутан Э.Оргил
3. БАС-мйн Барилгын инжинерчлэлийн 2-р курсын оюутан А.Мягмар-Эрдэнэ
4. БАС-ийн Барилгын инжинерчлэлийн 2-р курсын оюутан Х.Ану-Дарь
5. ГУУС-ийн Ашигт малтмалын баяжуулалтын технологийн оюутан О.Бат-Ирээдүй
6. МТС-ийн Авионик 3-р курсыг оюутан Б.Хүслэн
7. МХТС-ийн Зүйлсийн интернет 5-р күрсын оюутан М.Эрхэмбаяр
8. ЭХС-ийн Цахилгаан хангамж 1-р курсын оюутан С. Жавхлан
9. ЭХС-ийн Цахилгаан инжинерчлэл 4-р курсын оюутан С.Цэрэндондов
10. ЭХС-ийн Цахилгаан систем автоматжуулалт 4-р курсын оюутан Б.Эрхэм-Итгэл нар оролцон тоглолоо.
Тэмцээнд оролцоход дэмжин ажилласан ШУТИС болон ХШУС-ийн удирдлага, БТСТ-ийн хамт олонд талархал илэрхийлье.
ШУТИС ШАРКС багийн тамирчиддаа баяр хүргэе.
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ГАЗРЫН ТОСНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА