ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн сургалт, судалгааны чадавхыг Тяньжин коллежид танилцууллаа. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор К.Хавалболот 2026 оны 11 дүгээр сарын 11-нд БНХАУ-ын Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тяньжинь коллежийн урилгаар тус сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа. Тус коллежийн Mingde цувралын 21 дэх арга хэмжээний хүрээнд тэрээр “ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэм шинжилгээний хөгжил, судалгааны чадавх, олон улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавив. Энэ нь уг цувралд гадаад профессорыг урьж оролцуулсан анхны лекц болсон байна.

Лекцээр ГУУС-ийн сургалт, судалгааны онцлог, судалгааны дэд бүтэц, олон улсын хамтын ажиллагааг танилцуулж, хоёр сургуулийн давуу талд тулгуурлан дараах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хөндлөө. Оюутнуудтай хийсэн асуулт, хариултын үеэр профессор К.Хавалболот хиймэл оюун ухааны хэрэглээг инженерийн суурь мэдлэгтэй уялдуулахын ач холбогдлыг онцлов.

Тэрээр математик, Python програмчлалын мэдлэгээ гүнзгийрүүлж, үйлдвэрлэлийн бодит асуудалд зориулсан загвар, шийдэл боловсруулахыг оюутнуудад зөвлөсөн юм. Энэхүү арга хэмжээ нь ГУУС-ийн чадавхыг танилцуулж, Монгол–Хятадын их сургуулиудын сургалт, судалгаа, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг тодотголоо.
Эх сурвалж: Тяньжинь коллежийн албан мэдээ
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн сургалт, судалгааны чадавхыг Тяньжин коллежид танилцууллаа.
ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн төлөөлөгчид Бээжингийн ШУТИС-ийн Тяньжинь коллежид ажиллаж, сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар хэлэлцлээ
Trigteq and Deswik representatives took part in the GEOMINE 2026 International Conference, connecting with mining and geoscience professionals to share knowledge, exchange experiences, and discuss new technologies and digital solutions for the mining industry
ГУУС-ийн Багш ажилчдын спортын 5 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
СЭЛЭНГЭ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН ЕБС-ИЙН СУРАГЧИД ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦЛАА.