ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн сургалт, судалгааны чадавхыг Тяньжин коллежид танилцууллаа.
binderya@must.edu.mn

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн сургалт, судалгааны чадавхыг Тяньжин коллежид танилцууллаа. ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, профессор К.Хавалболот 2026 оны 11 дүгээр сарын 11-нд БНХАУ-ын Бээжингийн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Тяньжинь коллежийн урилгаар тус сургуулийн багш, оюутнуудад лекц уншлаа.  Тус коллежийн Mingde цувралын 21 дэх арга хэмжээний хүрээнд тэрээр “ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн эрдэм шинжилгээний хөгжил, судалгааны чадавх, олон улсын хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдвээр илтгэл тавив. Энэ нь уг цувралд гадаад профессорыг урьж оролцуулсан анхны лекц болсон байна.

Лекцээр ГУУС-ийн сургалт, судалгааны онцлог, судалгааны дэд бүтэц, олон улсын хамтын ажиллагааг танилцуулж, хоёр сургуулийн давуу талд тулгуурлан дараах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хөндлөө. Оюутнуудтай хийсэн асуулт, хариултын үеэр профессор К.Хавалболот хиймэл оюун ухааны хэрэглээг инженерийн суурь мэдлэгтэй уялдуулахын ач холбогдлыг онцлов.

 

Тэрээр математик, Python програмчлалын мэдлэгээ гүнзгийрүүлж, үйлдвэрлэлийн бодит асуудалд зориулсан загвар, шийдэл боловсруулахыг оюутнуудад зөвлөсөн юм. Энэхүү арга хэмжээ нь ГУУС-ийн чадавхыг танилцуулж, Монгол–Хятадын их сургуулиудын сургалт, судалгаа, инновацын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг тодотголоо.

Эх сурвалж: Тяньжинь коллежийн албан мэдээ