Санаачлага:
Төслийн санаачлагч: ШУТИС - ийн ГУУС - ийн залуу багш, ажилтан нар
Төслийн нэр: Багш, Ажилтан нарын хүүхдийн "ЭРДЭМ" цэцэрлэг
Зорилго: Багш, ажилтан нарын хүүхдүүд ШУТИС - ийн харъяалал бүхий цэцэрлэгт хүмүүжинэ, хувьсах холбогдох зардлыг бусад менежментээр хэрэгжүүлэх боломжтойгоор төсөл боловсруулах
Төслийн хүчин чанал: ШУТИС-ийн багш, ажиллагсдын хүүхдүүд хамрагдах боломжтой тоо + Ирээдүйд үүсэх хэрэгцээ
Төслийн санхүүжилт: Улсаас санхүүжих
Төслийн үйл ажиллагааны зардал: Төрөөс нэг хүүхдийн хувьсах зардал
Төслийг гүйцэтгэх үе шат:
1. ШУТИС - ийн ГУУС - ийн залуу багш, ажилтан нар төслийн анхны нооргийг гаргах
2. ШУТИС - ийн ГУУС - ийн нийт багш, ажилтан нарын зөвлөгөөн зохион байгуулж төсөлд холбогдох шүүмж, санал өгөх. Төслийн үндсэн онцлог ба шалгуур /шаардлага/ зэргийг нарийвчлан тогтоох.
3. Төслийг эцэслэх. ШУТИС - ийн захиргаанд хүлээлгэн өгөх
4. Төслийг хэрэгжүүлэх талаар ШУТИС - ийн салбар, бүрэлдэхүүн сургуулиудын багш, ажилтан нараас сайн дурын комисс байгуулагдаж холбогдох үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах. Хэрэгжүүлэх
5. Төслийн хэрэгжилтэд хяналт тавих. Холбогдох журам боловсруулж мөрдүүлэх.
6. Төслийн явцтай танилцах, тайлагнах. Хэрэгжилт. Цаашид сайжруулах ажлыг зохион байгуулах.
Жич: Холбогдох санаачлага гаргаж буй залуу, багш ажилтан нар тус санаачлагыг хэрэгжүүлэх өөрсдийн зүгээс хийж буй судалгааг ойрын хугацаанд бэлтгэнэ гэж найдаж байна.
БАЯРЛАЛАА
Боловсролын зээлийн сангийн хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн иргэдийн анхааралд
2024-2025 оны хаврын улирлын Диплом гардуулах ёслолын ажиллагааны удирдамж
Урилга
ЦАЙНЫ ГАЗРЫН ТҮРЭЭСЛЭГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
OPEN CAMPUS үйл ажиллагаатай холбоотой ШУТИС-ийн хичээлийн 1, 2-р байрны зогсоолд авто машин нэвтрүүлэхгүй болохыг мэдэгдэж байна.