Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Оюу толгой ХХК, Монголын Гидрогеологчдын холбоо, ХХК-ийн Галба-өөш Долоодын говийн сав газрын захиргаа, ШУТИС-ГУУС, Геологи, гидрогеологийн салбартай хамтран газрын доорх усыг олон нийтэд таниулах, ач холбогдлыг сурталчлах зорилготой “Гүнээсээ хайрлая” усны мэдээллийн аяны хүрээнд Гидрогеологи мэргэжлийн багш, оюутнууд Дорноговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад мэргэжлээ сурталчлах ажлыг 2023 оны 11-р сарын 30-нд Сайншанд сумын сургуулиуд дээр зохион байгууллаа.
Сайншанд сумын 3-р сургууль, шинэ байгуулагдсан 6-р сургуулийн нийт 130 гаруй сурагчдыг хамарлаа. Гидрогеологи мэргэжлийн 4-р курсын оюутнууд сурагчдын дунд Гидрогеологи, инженер геологи геотехникийн мэргэжлийн талаар ойлголт өгч тэмцээн зохион тэргүүлсэн хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав.
Дорноговь аймагт байрлах Галба-Өөш-Долоодыг сав газрын захиргааны мэргэжилтнүүдэд говийн усны гол эх үүсвэр болох газрын доорх усны хөдлөл зүй, нөөц, түүнийг хянах, мэдээллийг боловсруулах талаар сургалт орлоо.
Ерөнхий боловсролын сургуулийн газарзүйн багш нараар дамжуулан сурагчдад газрын доорх усны мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор багш нарт зориулж газрын доорх усны тухай сургалт, газрын доорх усны чанарыг хэрхэн тогтоох талаар үзүүлэнтэй дадлага орж багш нарт кабинет тохижуулахад туслахаар боллоо.
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Information on scholarships available in the mining field
Уул уурхайн чиглэлээр хамрагдах боломжтой тэтгэлгийн мэдээлэл
"Геодези"-2025 Улсын олимпиад удахгүй зохион байгуулагдана