АНУ-ын Балтимор хотод байрлах Инженерчлэл, технологи, хэрэглээний шинжлэх ухааны боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн (ABET) байгууллагын олон улсын түвшний шинжээч бэлтгэх инженерчлэлийн чиглэлийн боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн “Ажиглагч шинжээч”-ийн эрх олгох сургалтаар 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл нийт 20 цагийн цахим сургалтад хамрагдаж 70 хувиас дээш үнэлгээгээр танхимийн сургалтад хамрагдах болзолыг хангаж, 2026 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд танхимийн сургалтад амжилттай хамрагдан инженерчлэл, технологи, хэрэглээний шинжлэх ухааны боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын шилдэг туршлага, үнэлгээний арга зүй, нотолгоонд суурилсан үнэлгээ, дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшиж гэрчилгээ авсан.

Тус сургалтаар ABET-ийн магадлан итгэмжлэлийн бодлого, шалгуур үзүүлэлт, үнэлгээний үйл явц, шинжээчдийн ёс зүй, сургалтын үр дүнд суурилсан боловсролын үнэлгээ, тасралтгүй сайжруулалтын тогтолцоог үнэлэх аргачлал зэрэг сэдвүүдээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд олон улсын магадлан итгэмжлэлийн багийн үйл ажиллагаатай танилцаж, бодит үнэлгээний үйл ажиллагааг ажиглан дүгнэлт гаргах ур чадвартай болсон.

“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ГАЗРЫН ТОСНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС 2197 төгсөгчдөө үдэж, “Эрдмийн баяр” төгсөлтийн ёслолоо зохион байгууллаа
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа