АНУ-ын Балтимор хотод байрлах Инженерчлэл, технологи, хэрэглээний шинжлэх ухааны боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн (ABET) байгууллагын олон улсын түвшний шинжээч бэлтгэх инженерчлэлийн чиглэлийн боловсролын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн “Ажиглагч шинжээч”-ийн эрх олгох сургалтаар 2026 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 5 дугаар сарын 8-ны өдөр хүртэл нийт 20 цагийн цахим сургалтад хамрагдаж 70 хувиас дээш үнэлгээгээр танхимийн сургалтад хамрагдах болзолыг хангаж, 2026 оны 5 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд танхимийн сургалтад амжилттай хамрагдан инженерчлэл, технологи, хэрэглээний шинжлэх ухааны боловсролын чанарын баталгаажуулалтын олон улсын шилдэг туршлага, үнэлгээний арга зүй, нотолгоонд суурилсан үнэлгээ, дүгнэлт гаргах ур чадварыг эзэмшиж гэрчилгээ авсан.

Тус сургалтаар ABET-ийн магадлан итгэмжлэлийн бодлого, шалгуур үзүүлэлт, үнэлгээний үйл явц, шинжээчдийн ёс зүй, сургалтын үр дүнд суурилсан боловсролын үнэлгээ, тасралтгүй сайжруулалтын тогтолцоог үнэлэх аргачлал зэрэг сэдвүүдээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн бөгөөд олон улсын магадлан итгэмжлэлийн багийн үйл ажиллагаатай танилцаж, бодит үнэлгээний үйл ажиллагааг ажиглан дүгнэлт гаргах ур чадвартай болсон.

ОУ-ын Магадлан итгэмжлэлийн “Ажиглагч шинжээч”-ийн эрх олгох сургалтанд хамрагдлаа.
ШУТИС-ийн багшийн сонгон шалгаруулалтад оролцогчдын Англи хэл, Дижитал ур чадварын болон Мэргэжлийн шалгалтын хуваарь
ШУТИС-ГУУС, ГТӨИТ-ийн 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, АЖИЛЧИД, ОЮУТНЫ 3 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхайн болон хаягдлын сангийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцлаа
Газрын тосны салбарын мэргэшсэн, зөвлөх инженерийн зэрэг сунгах, олгох сургалтад урьж байна