ШУТИС-ийн ГУУС-ийн “Геодези 2+2” хөтөлбөрөөр 2025 онд элсэн суралцсан 12 оюутан амжилттай суралцаж, БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа. Оюутнууд 2026 оны 8 дугаар сарын 24-ний өдөр БНХАУ-ыг зорин, мэргэжил мэдлэг, ур чадвараа олон улсын түвшинд хөгжүүлэх шинэ алхамаа эхлүүлж байна.
Оюутнуудыг үдэн гаргах үйл ажиллагаанд ШУТИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, Геодезийн салбарын эрхлэгч Э.Ганзориг, зөвлөх багш С.Жаргалмаа, Геодезийн багш Д.Дөлгөөн болон эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцож, оюутнууддаа амжилт хүслээ.


Нийт оюутнууддаа халуун баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе. Эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах чадварлаг, ШИЛДЭГ инженерүүд болоорой.

ГУУС, Геодезийн тэнхим
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.