GEOMINE 2026 хурлын хүрээнд эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглал (ESG), ашигт малтмалын боловсруулалт, уул уурхайн систем ба менежмент, уул уурхайн бодлого, боловсрол ба хүний нөөцийн чадавх, гео-систем ба эрдсийн шинжлэх ухаан, ногоон болон аюулгүй уул уурхай, дэвшилтэт технологи, уул уурхайн үйл ажиллагаа, эрчим хүч, машин тоног төхөөрөмж, гео-орон зайн мэдээлэл, GIS болон дижитал технологи зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэж хуралдлаа.
Хурлын нээлтийн ажиллагааны үеэр ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот болон хамтран зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл мэндчилгээ дэвшүүлж, олон улсын хамтын ажиллагаа, салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлсэн.
Энэ удаагийн GEOMINE 2026 олон улсын хурлын үндсэн илтгэгчээр ШУА-ийн Математик, дижитал технологийн хүрээлэнгийн профессор Энхбат Рэнцэн “Sphere Packing Approach to Ore-blending Optimization Model” сэдвээр, Тайвны National Central University-ийн профессор Fuan Tsai “When Geospatial Information Meets AI: Applications in Multi-source Monitoring and Spatial Analysis” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Мөн хурлын үеэр DESWIK LLC болон Australia, Atyrau Oil and Gas University, Kazakhstan-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах ёслол зохион байгуулагдаж байгаа нь геологи, уул уурхайн салбарын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
GEOMINE 2026 олон улсын хуралд ШУТИС-ийн эрдэмтэн багш, судлаачид идэвхтэй оролцож, геологийн зураглал, ашигт малтмалын боловсруулалт, зэсийн порфирийн ордын агуулгын үнэлгээ, үнэт металлын зах зээл, эрдэс баялгийн тогтвортой засаглал, уул уурхайн инженерийн боловсрол, геотехникийн лаборатори, оюутны амжилт, газар хөдлөлтийн судалгаа, геодезийн сүлжээ, уул уурхайн тээврийн хэрэгслийн эрчим хүчний менежмент, ил уурхайн хэмжилт, уул уурхайн тоног төхөөрөмжийн эрчим хүчний хэрэглээ зэрэг чиглэлээр судалгааны ажлын үр дүнгээ танилцууллаа.
Түүнчлэн хурлын хөтөлбөрт олон улсын болон дотоодын судлаачдын постер илтгэлийн хуралдаан багтсан бөгөөд оролцогчид судалгааны үр дүн, шинэлэг санаа, технологийн шийдлээ танилцуулж, мэргэжлийн хүрээнд санал солилцох боломж бүрдүүлж ажилласан байна.
GEOMINE 2026 олон улсын эрдэм шинжилгээний хурал нь геологи, уул уурхайн салбарын шинжлэх ухаан, технологийн ололтыг үйлдвэрлэлтэй уялдуулах, судлаачид болон салбарын мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуу судлаач, оюутнуудын оролцоог дэмжих, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын тогтвортой хөгжлийн асуудлаар олон улсын түвшинд мэдлэг, туршлага солилцох чухал талбар болж байна.

ШУТИС, ГУУС
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД БНХАУ-ЫН БЭЭЖИНГИЙН ГАЗРЫН ТОСНЫ ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА