Геологи, уул уурхайн сургуулийн тэнхимийн эрхлэгч нарын сонгон шалгаруулалтыг тус сургуулийн захирлын 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн А/25 дугаар тушаалаар батлагдсан “ШУТИС- ийн бүрэлдэхүүн Геологи, уул уурхайн сургуулийн тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах удирдамж”-ийн дагуу зохион байгуулна.
А. Сонгон шалгаруулалт явуулах албан тушаал:
1. Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
2. Геодезийн тэнхимийн эрхлэгч
3. Геологийн тэнхимийн эрхлэгч
4. Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн эрхлэгч
5. Уурхайн технологийн тэнхимийн эрхлэгч
6. Эрдэс боловсруулалт, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч
Б. Нэр дэвшигчийн хүсэлтийг хүлээн авах, бүртгэх:
Тэнхимийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэн удирдамжид заагдсан бүрдүүлэх материалыг ШУТИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 315 тоот өрөөнд (Геологи, уул уурхайн сургуулийн захирлын туслах) өөрийн биеэр хүлээлгэн өгнө.
Хүлээн авах хугацаа: 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12:00 цаг хүртэл (ажлын өдрүүдэд)
Холбоо барих утас: +976 11 312291 (Ажлын цагаар)
ГУУС