“Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” профессор, багш нарын эрдэм шинжилгээний 47 дугаар бага хурал амжилттай зохион байгуулагдлаа .
ganbii

“Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” профессор, багш нарын эрдэм шинжилгээний 47 дугаар бага хурал амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Уурхайн технологийн салбараас жил бүр зохион байгуулагддаг профессор, багш нарын “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм шинжилгээний 47 дугаар бага хурал 2019 оны 11-р сарын 25- ны өдөр ШУТ төв номын сангийн E-604 тоот хурлын танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Хурлыг Геологи, уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв үг хэлж нээж, Уурхайн технологийн салбарын эрхлэгч Б.Батболд удирдаж явуулав. Уг хуралд “Ордын ашиглалт, уурхайн технологи, эдийн засаг, экологи”, “Ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалт”, “Уурхайн цахилгаанжуулалт, механикжуулалт”, “Геодези” чиглэлээр профессор, багш, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн нийт 33 эрдэм шинжилгээний өгүүллийг эмхтгэн хэвлүүлж ерөнхий хуралдаанд 10 илтгэлийг хэлэлцүүлэв. Уурхайн технологийн салбарын зөвлөх профессор С.Цэдэндоржийн “Уул уурхайн нэр томъёоны асуудалд” сэдвээр эхний
илтгэлийг хэлэлцэв. Үүнд:
1. Уул уурхайн нэр томъёоны асуудалд  Доктор (Ph.D), профессор С.Цэдэндорж

2. Хүдрийн ил уурхайн ажлын бус хажуугийн тогтворжилтод нөлөөлөх чулуулгийн физик механикийн
шинж чанарын математик загварчлал Магистр Б.Улаанбаатар

3. ТБНС-тэй зэрэгцээ ажиллаж буй сэргээгдэх эрчим хүчний үүсвэрүүдийн оролцооны үр ашгийн үнэлгээ
Магистр А.Буянхишиг

4. Байнгын ажиллагаатай суурин станцуудын хэмжилтийн үр дүнгийн харьцуулалт Доктор (Ph.D) П.Эрдэнэчимэг

5. Нүүрсний дайвар бүтээгдэхүүний үр ашигтай хэрэглээ ба Монголд нэвтрүүлэх боломж
Магистр С.Дуламсүрэн

6. Эрчим хүчний хэмнэлтийн тогтолцоог боловсронгуй болгох нь Доктор (Ph.D), дэд профессор Б.Эрдэнэцэцэг

7. Хаягдал хадгалах байгууламж түүний тогтворжилт, хяналт Доктор (Ph.D) Л.Жаргалсайхан

8. Шивээ-Овоогийн уурхай дахь овоолгын шилжилт хөдөлгөөнд хийсэн судалгааны ажлын зөвлөмж ба түүний хэрэгжилт, үр дүнгээс Магистр Д.Ганзориг

9. Програмчлагдах логик удирдлагын хичээлд зориулагдсан зөөврийн сургалтын төхөөрөмжийн загвар хөгжүүлэлт Магистр Б.Бямбасүрэн

10. Төмөртолгойн төмрийн хүдрийн ил уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх судалгааны урьдчилсан үр дүн Магистр А.Нямтулга

Хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон профессор, багш нар болон хуралд оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

ГУУС,  Уурхайн технологийн салбар