МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ БОЛЛОО
binderya@must.edu.mn
        МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ОРОЛЦОГЧИД НЭГЭН ДЭЭВЭР ДОР ЦУГЛАВ. “Монгол-Оросын өсвөрийн геологичдын анхдугаар олимпиад” 2025 оны 6 дугаар сарын 28-наас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд Монгол улсад анх удаа амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хоёр орны 100 өсвөрийн геологичдоос бүрдсэн 10 баг өрсөлдсөн ба нийлбэр дүнгээр дараах багууд шалгарлаа. 
         Үе тэнгийнхээ хүүхдүүдээс авьяас билиг, эрч хүч, эрдэм оюунаараа онцгойрсон олон арван өсвөрийн геологич охид, хөвгүүд эх орноо төлөөлөн 5 өдрийн турш нөхөрсгөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа.МОНГОЛ-ОРОСЫН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН АНХДУГААР ОЛИМПИАДАД ОХУ-ЫН “КУЗБАСС” ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖ, МУ-ЫН “ШУТИС-1 ГЕОЗ” БАГ ХОЁРДУГААР БАЙРАНД ОРЛОО. 
 
МИНЕРАЛОГИ, ПЕТРОГРАФИЙН ТӨРӨЛД:
          1-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
          2-р байр ОХУ-ын Томск хотын Прометей баг,
          3-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
ГАЗРЫН ТОС, ХИЙН ТӨРӨЛД:
          1-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
          2-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
          3-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
ГЕОЛОГИЙН МАРШРУТ ТӨРӨЛД:
         1-р байр ОХУ-ын Чита мужийн “Серебряный КРАЙ” баг,
         2-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
         3-р байр МУ-ын МУИС-1 баг,
ТАЛБАЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ ТӨРӨЛД:
          1-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
          2-р байр ОХУ-ын Эрхүү хотын Чароит баг,
          3-р байр ОХУ-ын Буриадын Алтан мундарга баг,
АЮУЛГҮЙН АЖИЛЛАГААНЫ ҮНДЭС ТӨРӨЛД:
          1-р байр МУ-ын МУИС-2 баг,
          1-р байр МУ-ын Сапфир багууд,
ШЛИХИЙН СОРЬЦЛОЛТ ТӨРӨЛД:
          1-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
          2-р байр ОХУ-ын Томск хотын Прометей баг,
          3-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
ПАЛЕОНТОЛОГИЙН ТӨРӨЛД:
          1-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг,
          2-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
          3-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
ГИДРОЛОГИЙН ТӨРӨЛД:
           1-р байр ОХУ-ын Чита мужийн Серебряный край баг,
           2-р байр МУ-ын ШУТИС-1 баг,
           3-р байр ОХУ-ын Кемерово мужийн Кузбасс баг шалгарлаа.
Нийт оролцогчдод баяр хүргэе.  Сурагчдыг амжилттай бэлтгэсэн Геологи болон гидрогеологийн тэнхимийн профессор багш нартаа баяр хүргэе.
ГУУС