“Говийн бүсийн газрын доорх усны онцлог” сэдвээр Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танилцуулга хийлээ
“Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ханбогд сумын ЕБС-ийн сурагчдад газрын доорх усны тухай ерөнхий ойлголт өгөх, газрын доорх усны онцлогийн талаар мэдээлэл түгээх, танилцуулах уулзалтыг 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр тус сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд Монголын гидрогеологичдийн холбооны гүйцэтгэх захирал, Монгол улсын зөвлөх инженер, Гидрогеологич Д.Сурмаажав, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи Гидрогеологийн салбарын эрхлэгч, Доктор Д.Энхбаяр нар оролцлоо.
Д.Энхбаяр нь “Говийн бүсийн газрын доорх усны онцлог” сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад танилцуулга хийхийн зэрэгцээ салбарынхаа мэргэжлийн танилцуулга видео болон зурагт мэдээллийг тус сургуулийн багш, сурагчдад түгээсэн.
Тус арга хэмжээнд “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтэс, Өмнөговь аймгийн Ханбогд сумын ЗДТГ, Мөнх Ногоон Галба ТТБ, ХАНДИЗЕЛЬ ОНӨААТҮГазар хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарын дунд "УСНЫ ХЭМНЭЛТ- МИНИЙ ОРОЛЦОО" сэдэвт “БОГИНО ХЭМЖЭЭНИЙ ВИДЕО БИЧЛЭГ”-ийн уралдаан зарласан бөгөөд байр эзэлсэн хүүхдүүдэд шагнал гардуулах үйл ажиллагаа болж, Ханбогд сумын төвийн ус хангамжийн систем, Гүний хоолойн ус татах байгууламжийн үйл ажиллагаатай танилцах аяллыг тус тус зохион байгуулсан.
Ханбогд сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч нарт Газрын доорх усны талаар ойлголт өгөх, мөн ГГС-аас бэлтгэж буй мэргэжлүүдийн танилцуулга хийх боломж олгосон “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн усны багийн ахлах С.Отгонбаатар, гидроогеологич Б.Ууганхүү нарт талархсанаа илэрхийлье.
ГГС-ын эрхлэгч Д.Энхбаяр
Уралдаанд байр эзэлсэн сурагчид болон зохион байгуулагчдын хамт
Геологи Гидрогеологийн салбар
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.