ГУУС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал-2023 амжилттай зохион байгуулагдлаа.
Геологи, уул уурхайн сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал 2023 оны 03-р сарын 23-нд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Эрдэм шинжилгээний хурал хоёр үе шаттайгаар зохион байгуулагдсан. Нэгдүгээр шатанд Геодезийн салбар, Геологи, гидрогеологийн салбар, Уурхайн технологийн салбар, Эрдэс боловсруулалт инженерчлэлийн салбаруудын хэмжээнд магистрын нийт 29, докторын 9 илтгэл хэлэлцүүлэгдэж, хоёрдугаар шатанд салбар бүрээсээ шилдгээр шалгарсан магистрын 8, докторын 5 илтгэл хэлэлцүүлэгдсэн. Судалгааны ажлын шинэлэг тал, ач холбогдол, үр өгөөж, бичиглэлийн стандарт, илтгэх ур чадвараар дүгнэн байр эзлүүллээ.

Байгалийн ухаан, экологийн чиглэлээр
Тэргүүн байр – ГГС-ын магистрант И.Халиунаа “Хан-Алтай алтны ордын хүдэржилт, хувирал”

Техник, технологийн чиглэлээр
Тэргүүн байр: ГС-ын докторант П.Лувсандагва “Монгол улсын нивелирдлэгийн II ангийн давтан хэмжилтүүдийн үр дүнд үндэслэн газрын царцдасын босоо хөдөлгөөнийг судлах нь”
ЭБИС-ын магистрант Г.Баярмаа “Алтны хүдрийг глицинээр уусгах туршилтын зарим үр дүн”
Дэд байр
УТС-ын докторант Ж.Ижилмаа “Далд уурхайд хатуурах чигжээс хэрэглэх үеийн камерын өргөнийг оновчлох асуудалд /Улааны ордын жишээн дээр/”
УТС-ын магистрант Э.Түвшинхүү “USBM шууд аргаар метан хийн хэмжээ тодорхойлох”
ГУУС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцон шалгарсан оюутнууддаа, удирдагч багш нартаа, нийт оролцсон оюутнууддаа баяр хүргэж, цаашдын сургалт, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Мөн эрдэм шинжилгээний хурлыг ивээн тэтгэсэн “Гэрэлт-Очирваань” ХХК-ийн хамт олондоо, хурлын зохион байгуулалтанд хамтран ажилласан багш нартаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
ГУУС, Эрдэм шинжилгээний алба
2023.03.23
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо