ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ДЭВШИЛТЭТ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ СУРГАЛТАД АЛБАН ЁСНЫ ЭРХТЭЙГЭЭР НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ.
ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургууль нь Тригтек ХХК-тай геологи, уул уурхайн салбарын орчин үеийн дэвшилтэт програм хангамжийг сургалтад нэврүүлэх, салбарын инженерүүдийн практик ур чадварыг нэмэгдүүлэх, мэдлэг олгох сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах, хамтарсан судалгаа хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан билээ.
2022-2023 оны хичээлийн жилийн хаврын улиралд хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Тригтек компаний зүгээс Геологи уул уурхайн сургуулийн Геологи, Ашигт малтмалын эрэл хайгуул мэргэжлээр суралцагч оюутнуудын судлан үздэг Геостатистик, нөөцийн тооцоолол хичээлд Leapfrog Geo, Leapfrog EDGE extension, Геофизикийн сургалтанд сургалтанд Oasis Montaj Essentials зэрэг нийт 39,505 ам.долларын өртөг бүхий програм хангамжийг сургалтын албан ёсны лицензээр хангаж ажиллав. Энэ нь оюутны ур чадвар, хөдлмөрийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм.
Хамтын ажиллагааны хүрээнд зөвхөн програм хангамж нийлүүлээд зогсохгүй зохих сургалтуудыг компаний инженер, геологичид ирж холбогдох сургалтыг зохион байгууллаа.
Дашрамд дурьдахад тус компаний зүгээс ГУУС-д 14 төрлийн програм хангамжийг шат дарааллуулан академик лицензтэйгээр нийлүүлэхээр ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.