ШУТИС-ийн ГУУС-ийн Геодезийн салбар, Инженер геодези ХХК “Геодезийн хэмжил зүйн лаборатори” байгуулан өгч нээлтээ хийлээ. Энэхүү лабораторид геодезийн хэмжилтийн багаж шалгалтын колиматор, DJI Enterprise дроны тоног төхөөрөмжийг суурьлуулан тус сургалтын танхимыг тохижуулан хүлээлгэн өглөө.
Геодезийн хэмжил зүйн лаборатори: Нээлтэнд ШУТИС-ийн Ахисан түвшний хөтөлбөрийн албаны дарга Доктор (PhD), профессор Д.Оюунцэцэг, Геологи, Уул Уурхайн Сургуулийн захирал Доктор (PhD), дэд профессор К.Хавалболот, Инженер геодези ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, Геодезийн анхны төгсөгч Ч.Цэрэнбат, Инженер геодези компаний дэд захирал Ц.Билэг, Геодезийн салбарын эрхлэгч Доктор (PhD) Э.Ганзориг болон багш, оюутнууд, инженерүүд оролцож Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай мэндчилгээ илгээв.
Нээлтийн ёслолын үйл ажиллагаа: Лабораторийг нээж ГУУС-ийн захирал Доктор (PhD), дэд профессор К.Хавалболот талархал илэрхийлэн үг хэлж, дурсгалын зүйл гардуулав. Инженер геодези ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, Геодезийн анхны төгсөгч Ч.Цэрэнбат лабораторийн тоног төхөөрөмжүүд, ажиллах зарчмуудыг товч танилцуулаад багш, оюутнуудад амжилт хүссэн юм. Инженер геодези ХХК-ийн агаар зураг хариуцсан инженер Ц.Мандахнаран болон Геодезийн салбарын эрхлэгч Э.Ганзориг нар Геодезийн хэмжил зүйн лабораторийн багаж тоног, төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгөх акт үйлдэж гарын үсэг зурж, тууз хайчлав.
Инженер геодези ХХК-ийн Ерөнхий захирал, Монгол улсын зөвлөх инженер, Геодезийн анхны төгсөгч Ч.Цэрэнбат
ГУУС, ГС
ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын захирал томилогдлоо
Их сургуулийн нас тэгширсэн багш, ажилтнуудад хүндэтгэл үзүүллээ
Information on scholarships available in the mining field
Уул уурхайн чиглэлээр хамрагдах боломжтой тэтгэлгийн мэдээлэл
"Геодези"-2025 Улсын олимпиад удахгүй зохион байгуулагдана