ШУТИС, ГУУС-ИЙН ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН САЛБАРЫН БАКАЛАВР ОЮУТНУУДЫН ДУНД “БАЛЧИР НААДАМ-2023” УРЛАГИЙН ҮЗЛЭГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Газрын тос, өрөмдлөгийн салбарын 1-р курсын оюутнууд ахлах курсын оюутан хамт олонтой танилцах, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, анги болон тэнхим хоорондын харилцааг бэхжүүлэх цаашдын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах цаашлаад Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн ГУУС-ийн урлагийн Бага Наадамд оролцох авъяаслаг оюутнуудыг бүрдүүлэх зорилготойгоор 2023 оны 11 дүгээр сарын 22 ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд ШУТИС-ийн 1-р байр, Урлаг зааланд “БАЛЧИР НААДАМ-2023” урлагийн үзлэгийг зохион байгуулсан. Балчир наадамд Газрын тосны инженерийн-1,2,3,4 курсийн оюутнууд, Газрын тосны инженерийн +30 оюутнууд, Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл 2 курсийн оюутнууд нийт 120 гаруй оюутан, Газрын тос, өрөмдлөгийн салбарын багш, ажилтан нар оролцсон. Урлагийн үзлэгийг Газрын тос, өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор (PhD), дэд профессор М.Оюунтөгс нээж үг хэлэв. Урлагийн үзлэгт 1-р байрыг Газрын тос, боловсруулах үйлдвэрийн инженерчлэл 2 курс, анги удирдсан багш М.Оюунтөгс 2-р байрыг Газрын тосны инженерийн 4 курс, анги удирдсан багш В.Алимаа 3-р байрыг Газрын тосны инженерийн 3 курс, анги удирдсан багш Б.Наранцэцэг нар тус бүр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.
1-р байр, Газрын тос, боловсруулах үйлдвэрийн инженерчлэл 2 курсийн оюутнууд
2-р байр, Газрын тосны инженерийн 4 курсийн оюутнууд
3-р байр, Газрын тосны инженерийн 3 курсийн оюутнууд





ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН САЛБАР
Монголын нүүрс эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа
OIL and GAZ -2026 the XXXII International Scientific and Practical Conference organized
OIL and GAZ -2026 Олон улсын Эрдэм шинжилгээ, онол практикийн XXXIII хурал амжлттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ИЙН ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН СУРГУУЛЬ СЛОВАК УЛСЫН ТЕХНИКИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Төгсөлт, диплом хамгаалсан өдрүүдэд төгсөөд 50 жил ажилласан ахмад төгсөгчид сургуульдаа зочиллоо