ШУТИС-ИЙН ГУУС-ИЙН ГТӨС-ЫН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН БАГШ, АЖИЛЧИД, ОЮУТНЫ 6 ТӨРӨЛТ СПОРТЫН ТЭМЦЭЭНИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
ШУТИС-ийн ГУУС-ийн ГТӨС-ын багш, ажилтан, оюутны 6 төрөлт спортын тэмцээнийг ГТӨС болон оюутны “Oil&Gas” клубээс 2024 оны 3 сарын 22, 30, 4-р сарын 3, 6 ны өдрүүдэд тус бүр зохион байгуулж амжилттай болж өнгөрлөө.
Тус тэмцээнд “Газрын тосны инженер” хөтөлбөрөөр суралцаж буй 1, 2, 3, 4 -р курс, “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл” 1,2 -р курс, “Өрөмдлөгийн инженерчлэл” 1,2 -р курс, “Хийн инженерчлэл” 30+ 1-р курсын оюутан, багш, ажилтан 12 нийт 120 хүн оролцож өрсөлдсөн. Тэмцээний нээлтийг ГТӨС-ын эрхлэгч дэд профессор, доктор (PhD) М.Оюунтөгс нээж үг хэлэв.
2024 оны 3 дугаар сарын 22 ны өдөр ШУТИС-ийн 1- байр 108, 304, 313 тоот өрөөнүүдэд ГТӨС-ын оюутнуудын дунд шатар, даам, Е-спортын тэмцээнийг зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээнд оюуны спортууд нэмэгдэж орсоноор онцлогтой болсон.
Шатар, даамын тэмцээнд Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн -2, Газрын тосны инженерчлэл-1,2,3,4,5 курсын нийт 27 оюутан оролцсон ба дараах оюутнууд шагналт байранд шалгарсан.
Шатар:
1-р байр ГТИ-III р курсын оюутан Б.Пунцагаа
2-р байр ГТИ -III р курсын оюутан Э.Эрдэнэбаяр
3-р байр ГТИ-III р курсын оюутан Г.Буманцэрэг нар тус тус шалгарсан байна.
Даам:
1-р байр ГТИ-III р курсын оюутан Г.Мөнх-Ундрал
2-р байр ГТИ -IV р курсын оюутан Л.Цэдэн-Иш
3-р байр ГТИ-III р курсын оюутан Б.Пунцагаа нар тус тус шалгарсан байна.
Е спорт:
1-р байр ГТИ-III р курсын баг тамирчид
2-р байр ГТИ -IV р курсын баг тамирчид
3-р байр ГТИ-II р курсын баг тамирчид тус тус шалгарсан байна.
2024 оны 3 дугаар сарын 30 ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Боулингийн төвд Боулингийн тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэлийн -2, Газрын тосны инженерчлэл-2,3,4 курс, Хийн инженерчлэл 30+ 1-р курсын нийт 20 оюутан, 5 баг оролцсон ба дараах ангиуд шагналт байранд шалгарсан.
Боулинг:
1-р байр ГТИ-IV р курсын баг тамирчид
2-р байр ГТБҮИ -II р курсын баг тамирчид
3-р байр ХИ 30+ I р курсын баг тамирчид тус тус шалгарсан байна.
2024 оны 4 дүгээр сарын 3 ны өдөр wiinner pool billiyard -д биллиярдны тэмцээнийг зохион байгуулсан. Тэмцээнд нийт 27 оюутан оролцсон ба дараах оюутнууд шагналт байранд шалгарсан байна.
Биллиярд:
Эрэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:
Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд:
Волейболын тэмцээнд:
Тэмцээний хаалтын үеэр шалгарсан баг, тамирчдад медаль, өргөмжлөлийг гардуулж “Шилжин явах цом”-ыг М.Оюунтөгс багштай “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл”-2 курсын баг тамирчид гардан авч 2024-2025 оны ГТӨС-ын багш, ажилчид, оюутны спортын тэмцээнийг зохион байгуулахаар болов.
Боловсролын тэгш хүртээмжийн чиглэлд ГУУС дахин нэг алхам урагшиллаа
Шинэ элсэгчдэд Мэргэжлийн зөвлөгөө өгөх багш нар
2025-2026 оны ГУУС-ийн суралцагч элсүүлэх Бакалаврын хөтөлбөрүүд
"Дизель түлшний үйлдвэрлэл, импорт, чанар" сэдэвт семинари удахгүй зохион байгуулагдана
“Assessment, financing, and laws for sustainable development of energy and mineral resources globally” олон улсын семинарт илтгэл хэлэлцүүлэх, оролцохыг урьж байна