ГУУС-ИЙН Доктор (Ph.D) Б.ИШМЭНДИЙН НЭРЭМЖИТ БАКАЛАВР ОЮУТНЫ
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ 50 ДАХЬ БАГА ХУРЛЫН ТАЙЛАН
ГУУС-ийн “Доктор (Ph.D) Б.Ишмэндийн” нэрэмжит бакалавр оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 5 дугаар сарын 03-ний өдөр 10 цагаас 18 цагийн хооронд Уурхайн технологийн салбар, ТИС-УУС-ийн уул уурхайн ашиглалтын технологи, уулын цахилгаан механик, ашигт малтмалын баяжуулалт, уул уурхайн маркшейдер мэргэжлийн 2000 оны төгсөгчдтэй хамтран Т-207 тоот өрөөнд зохион байгууллаа.
Уг хурлын зорилго нь салбарын өнөөгийн байдал, одоо ба ирээдүйд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашдын чиг хандлагын талаар суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, тэдний судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг, үзүүлэх, судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа-инновацийн үр дүнг нийгэм, уул уурхайн салбарт өргөнөөр нэвтрүүлэх боломжийн талаар талаарх хэлэлцэх, дүгнэлт санал зөвлөмжийг гаргахад оршино.
I-р байр
|
Сэдэв: “Цагаан овоо нэртэй алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах нээлтийн схемийн сонголт”
|
|
Илтгэгч: М.Мөнхзаяа, Б.Баттүвшин (Уул уурхайн ашиглалтын технологи 4)
Удирдагч: Магистр Ж.Ижилмаа
|
II-р байр
|
Сэдэв: “Хөшөөтийн ил уурхайн агааржуулалтын судалгаа”
|
|
Илтгэгч: М.Өсөхбаяр, Т.Төгөлдөр (Уул уурхайн ашиглалтын технологи 4)
|
|
Удирдагч: Доктор (Ph.D.) Ц.Ариунжаргал
|
II-р байр
|
Сэдэв: “Баруунноён уул нүүрсний ил уурхайд хэрэглэх тэсрэх бодисын харьцуулсан судалгаа”
|
|
Илтгэгч: Д.Батжаргал, У.Амарсанаа (Уул уурхайн ашиглалтын технологи 2)
|
|
Удирдагч: Магистр Г.Амартүвшин, Уул уурхайн мэргэшсэн инженер У.Баасан
|
III-р байр
|
Сэдэв: “Баруун ноён уул нүүрсний ил уурхайн тэсэлгээний цооногийн бүтцийг оновчтой тогтоох нь ”
|
|
Илтгэгч: Б.Жанлавцогзол, Б.Батдэлгэр (Уул уурхайн ашиглалтын технологи 2)
|
|
Удирдагч: Магистр Г.Амартүвшин, Уул уурхайн мэргэшсэн инженер У.Баасан
|
III-р байр
|
Сэдэв: “Баруун ноён уул нүүрсний ил уурхайн тэсэлгээний цооногийн диаметрийг оновчтой сонгох нь”
|
|
Илтгэгч: Б.Билгүүн, Ч.Болор-Эрдэнэ (Уул уурхайн ашиглалтын технологи 2)
|
|
Удирдагч: Магистр Г.Амартүвшин, Уул уурхайн мэргэшсэн инженер У.Баасан
|
III-р байр
|
Сэдэв: “Шугаман хэмжилтийн аргачлалаар тэслэгдсэн чулуулгийн бутлагдал, мөхлөгийн хэмжээг тодорхойлох судалгаа”
|
|
Илтгэгч: О.Дөлгөөн, Н.Дашням (Уул уурхайн ашиглалтын технологи 2)
|
|
Удирдагч: Магистр Д.Ганзориг
|
Тусгай байр
|
Сэдэв: “Хам баяжуулалтын завсрын бүтээгдэхүүний хаягдлаас металлыг ялган авах боломжийн судалгаа (Эрдэнэтийн Овоо ордын жишээ дээр)”
|
|
Илтгэгч: Ц.Оюунбилэг (Ашигт малтмалын баяжуулалтын технологи 3)
|
|
Удирдагч: Магистр Г.Оюунчимэг
|
нар тус тус шалгарлаа.
Хурлыг зохион байгуулах комисс
ГУУС-УТС, ТИС-УУС-ийн 1995-2000 оны төгсөгчид
2024.05.09
ГУУС-ийн ахмад багш нар “Профессорын_зөвлөл” байгууллаа
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
ШУТИС-ийн 2024-2025 оны хаврын улирлын "Эрдмийн баяр" диплом гардуулах ёслолын ажиллагааны удирдамж
ШУТИС-ийн багш нар Герман Улсын Маннхайм хот дахь ABB компанийн салбарт зочилж, ACS880 давтамж хувиргагчийн гүнзгийрүүлсэн сургалтад амжилттай хамрагдлаа.
ОРОС-МОНГОЛЫН ХАМТАРСАН ӨСВӨРИЙН ГЕОЛОГИЧДЫН ОЛИМПИАД БОЛНО