“Бадрах Энержи” ХХК-ийн Геологи, уул уурхайн сургуультай байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд 2-030 тоот сургалтын танхимыг иж бүрэн засаж, тохижуулан хүлээлгэн өгөх ёслол 12 сарын 05-нд боллоо. Танхимын нээлтийн үйл ажиллагаанд ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан, ГУУС-ийн захирал, доктор, дэд профессор К.Хавалболот, Уурхайн технологийн салбарын эрхлэгч, доктор Г.Уранбайгаль болон “Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард, Хүний нөөц эрхэлсэн захирал Ануар Каден, Олон нийттэй харилцах асуудал хариуцсан менежер, Баянжаргал нар оролцлоо.
ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан: “Бадрах Энержи” компани бол эрдэс баялгийн салбарт үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг томоохон компани. Манай сургуулийн хувьд алсыг харсан томоохон зорилт тавьж, түүндээ хүрэхийн төлөө бид бүхэн сэтгэл зүрхээ нэгтгэж ажиллаж байна. Монгол хүний мэдлэг оюунаар бүтсэн инженер технологийн эзэд нь өөрсдөө болох, дэлхийд танигдсан компаниар дамжиж олон улсад гайхалтай үйл хэргийг бүтээх боломж бий. Ирээдүйн, өндөр түвшний инженерүүдийг бэлтгэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа “Бадрах Энержи” компанийн хамт олонд талархлаа илэрхийлье.
Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил маань амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна
“Бадрах Энержи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард: Санамж бичгийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил маань амжилттай хэрэгжиж байгаад баяртай байна. Газар доор уусган баяжуулах технологийн талаар манай компани ШУТИС-ийн багш, оюутнуудтай хамтран сургалт явуулсан нь энэ жилийн томоохон үйл явдал байлаа. Дараагийн түвшинд Францын их сургуулиудтай хамтран ажиллаж оюутнуудыг сургах талаар бид ярилцаж байна.



ГУУС
2001 оны төгсөгчдийн нэрэмжит Оюутны ЭШ-ний бага хуралд урьж байна.
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
Австралийн Queensland University of Technology-ийн Уурхайн институтийн профессор Andre Van As ШУТИС-д ажиллалаа
“Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
“Шинэ санаа – Шинэ бүтээл” инновацын уралдаан зарлаж байна