ШУТИС, Геологи, уул уурхайн сургуулийн багш нар Бүгд Найрамдах Герман Улсын Маннхайм хот дахь ABB компанийн салбарт зочилж, ACS880 давтамж хувиргагчийн гүнзгийрүүлсэн сургалтад амжилттай хамрагдлаа. Монгол дахь ABB-ийн албан ёсны төлөөлөгч Монхороус ХХК болон Бодит Чадал ХХК-тай хамтран ШУТИС, Геологи, уул уурхайн сургуульд "Цахилгаан хөтлүүр автоматжуулалтын лаборатори"-ийг байгуулж, ашиглалтад оруулсан.
Энэхүү лаборатори нь ACS880 давтамж хувиргагч, AC500 төрлийн программчлагдах логик удирдлага (PLC), HMI хяналтын дэлгэц зэрэг ABB-ийн дэвшилтэт төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон орчин үеийн лаборатори бөгөөд салбарын инженерүүд ABB-ийн технологид суурилсан үйлдвэрлэлийн орчны дадлага сургалтад хамрагдаж, онолын мэдлэгийг бодит туршлагатай уялдуулан эзэмшиж байна.
Түүнчлэн тус сургуулийн олон төгсөгч өнөөдөр Монголын уул уурхайн тэргүүлэх компаниудад ABB-ийн тоног төхөөрөмжийг өдөр тутмын үйл ажиллагаандаа амжилттай ашиглан ажиллаж байгаа нь бахархалтай үзүүлэлт юм. Энэхүү айлчлал нь мэргэжлийн туршлага, харилцан суралцах боломжийг бүрдүүлээд зогсохгүй, ABB-ийн технологи дэлхий дахинд хэрхэн бодит нөлөө үзүүлж байгааг болон боловсрол, үйлдвэрлэл хоёр гар нийлэн хөгжих боломжтойг харуулсан онцлох үйл явдал боллоо.
ГУУС, ЭБИС
ГУУС-ийн Гидрогеологи, инженер геологийн тэнхимийн багш, оюутнууд Багануурын нүүрсний уурхайн ус шүүрүүлэх систем, түүний үйл ажиллагаатай танилцлаа
ШУТИС-ийн оюутны "ЭШ-ний шилдэг өгүүлэл шалгаруулах уралдаанд" амжилттай оролцсон оюутанд амжилт хүсье.
ШУТИС Монголын Тусгай Олимпын Хороотой хамтран ажиллана
ШУТИС-ийн багш, судлаачдын бүтээлийг танилцууллаа
"2IP-2025" үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа