Уурхайн технологийн тэнхимийн дэд профессор П.Нарантуяа (PhD), дэд профессор Ц.Ариунжаргал (PhD) нар Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй, дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад тогтмол тэргүүлж байдаг Канадын Бритиш Колумбын их сургуульд (UBC) гурван сарын хугацаатай зочин профессороор ажиллаад ирлээ. UBC нь дэлхийд уул уурхайн инженерийн чиглэлээрээ нэр хүндтэй бөгөөд тус сургуулийн Норман Б.Кеэвилийн нэрэмжит Уул уурхайн инженерийн институт нь олон улсын уул уурхайн компаниуд болон судалгааны төвүүдтэй өргөн хүрээтэй хамтран ажилладаг, хамгийн дэвшилтэт судалгааны лаборатори, сургалтын орчин бүхий институтүүдийн нэг юм.
Зочин профессорын хугацаанд Уул уурхайн инженерийн хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагаа, судалгааны лаборатори, сургалтын орчинтой танилцаж, туршлага солилцон, сургалтын хөтөлбөрийн харьцуулалт хийн мэргэжлийн профессор багш нартай зөвлөлдөх, харилцан санал солилцохын зэрэгцээ ахисан түвшний оюутнуудын судалгааны ажлын семинарт тогтмол оролцож, докторын зэрэг хамгаалуулах үйл явц болон элсэлтийн хөндлөнгийн шалгалтын комисст ажиллах, гадаадын мэргэжилтэн, оюутанд зориулагдсан олон талт нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан байна. Мөн дэлхийн уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгч, хамтран ажилладгаараа хамгийн нэр хүндтэй уул уурхайн зөвлөн үйлчлэх компани болох SRK-ийн төлөөлөлтэй уулзсан. Энэхүү уулзалтын үеэр тус компанийн зүгээс дээд боловсролын байгууллагад ялангуяа уул уурхайн чиглэлээр суралцаж буй оюутан, суралцагсдыг судалгааны төсөлд хамруулах, судалгааны ажлын хамтран удирдагчаар ажиллах боломжтой тухайгаа илэрхийлсэн. Энэхүү мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа нь ШУТИС-д Уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, Олон улсын судалгааны төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд тусгагдсан “Багшлах боловсон хүчнийг дэмжих, чадавхыг сайжруулах ажил”-ын хүрээнд багш, профессоруудыг гадаадын нэр хүндтэй их сургуулиудад туршлага солилцох, мэргэжил дээшлүүлэх зорилготой ажлын нэг хэсэг болсон юм. Энэ ажлын үр дүнд 2025–2026 оны хичээлийн жилээс эхлэн ГУУС-д шинээр нээгдэж буй Уул уурхайн геотехникийн магистрын хөтөлбөрт Канадын Бритиш Колумбын Их Сургууль болон Австралийн Куинсландын их сургуулийн профессор багш нар хичээл заахаас гадна, ахисан түвшний оюутнуудын судалгааны ажлыг хамтран удирдах, хамтарсан судалгааны баг байгуулж олон улсын төсөл хэрэгжүүлэх өргөн боломж бий болж байна.
"Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи, геодези, маркшейдер" багш нарын ЭШ-ний 53-р бага хурал 2025 оны 11-р сарын 14-нд болно.
Монгол Нүүрс Ассоциацитай судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүрээнд санамж бичиг байгууллаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
Геологи, уул уурхайн сургуулийн Төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчөөр Н.Батбаяр 100%-ийн саналаар сонгогдлоо.
Монгол Нүүрс Ассоциацитай судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүрээнд санамж бичиг байгууллаа.