Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт, үйлчилгээний чиглэлд хамтран ажиллана.
binderya@must.edu.mn

      Радиоэлектроник, нисэхийн болон хэмжилтийн төхөөрөмжийн (дрон, онгоц) үйлдвэрлэл, агаарын зураглалын чиглэлээр шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг "Геоскан" компанитай хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

    2025 оны 10 сарын 20-ны өдөр болсон тус хамтын ажиллагааны уулзалтанд "Геоскан" компанийн удирдлага болон Монгол дахь үйл ажиллагааг хариуцагч "Те Rossa" компани, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, дээрхи чиглэлээр сургалт, судалгаа явуулдаг ШУТИС-ийн хот байгуулалт, геодези, тээвэр, логистик, электроник зэрэг тэнхимийн профессор судлаачид оролцож хамтын ажиллагааны санал солилцлоо.

Уулзалтын хүрээнд талууд:
  • нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн судалгаа, хөгжүүлэлт (дрон, нисэх загварууд), үйлчилгээ
  • Төхөөрөмжийн дата боловсруулалт (агаарын зураг) зэрэг үндсэн чиглэлийн хүрээнд их сургууль-бизнесийн байгууллагын түншлэлийн зарчимд тулгуурлан шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн чиглэлд хамтран ажиллахаар боллоо.

ШУТИС, Инновац, бизнес түншлэлийн алба