2025 оны 11-р сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн 6 багш, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, Газрын тосны инженерчлэл, Хийн инженерчлэл хөтөлбөрөөр суралцаж буй 26 оюутан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Багш, оюутнуудыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал доктор (Ph.D) Д.Алтанцэцэг, Технологийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар хүлээн авч төслийн талаарх танилцуулгыг хийж, амжилт хүсэв.


Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын хэрэгцээгээ 50 орчим хувиар хангах боломж бүрдэнэ. Мөн 1500 ажлын байр бий болно. Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим нь Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл хөтөлбөрөөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилчдыг бэлтгэж байгаа бөгөөд эдгээр оюутнуудын сургалтын төлбөрийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгож байна.
ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээ, инновацын хурал зохион байгуулагдлаа
"MUST Robocon-2026" тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.
"ГЕОДЕЗИ 2026" улсын олимпиад амжилттай явагдаж байна.
МОНГОЛ ИНЖЕНЕР 2026 нэгдсэн арга хэмжээнд урьж байна.
ГУУС-ийн бакалавр оюутнуудын дунд CAD/CAM олимпиадыг амжилттай зохион байгууллаа.