Сургалт, хэлэлцүүлэгт хүний нөөцийн чиг үүргийг хариуцан ажиллаж буй бүрэлдэхүүн сургуулиудын захирлын туслахууд, Багшийн хөгжлийн багийн гишүүд, Нээлттэй боловсролын хүрээлэн болон Захиргааны удирдлагын газрын мэргэжилтнүүд зэрэг нийт 64 багш, ажилтан хамрагдав.
Арга хэмжээ нь хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн хөгжлийн талаар суурь ойлголт олгох, ШУТИС-ийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон 2025 оны “Байгууллагын соёлын судалгаа”-ны үр дүнг танилцуулан, хэлэлцүүлэхэд чиглэв.
Менежментийн сургуулийн Хүний нөөцийн удирдлагын багш, магистр С.Соёл-Эрдэнэ “Хүний нөөцийн удирдлагын үндсэн ойлголт”, “Хүний нөөцийн чиг үүргүүд, хүний нөөцийн хөгжлийн үндсэн ойлголт” сэдвээр сургалт явуулж, оролцогчидтой идэвхтэй харилцан ярилцлага өрнүүлэв. Мөн Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр “ШУТИС-ийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” болон 2025 оны “Байгууллагын соёлын судалгаа”-ны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн нээлттэй боловсролын хүрээлэнгээс багийн дасгал ажил, кейс хэлэлцүүлэг явуулж, оролцогчид практик жишээн дээр тулгуурлан санал солилцож, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, боломжийн талаар идэвхтэй хэлэлцсэн юм.
ГАЗРЫН ТОС, ӨРӨМДЛӨГИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМД ХБНГУ-ЫН ФРАЙБЕРГИЙН ИХ СУРГУУЛИЙН ЗОЧИН ПРОФЕССОРУУД ИРЖ АЖИЛЛАЛАА
"Бурятский государственный университет” -ийн цомын нэрэмжит волейболын Олон улсын XXVII тэмцээнд ШУТИС-ийн ШАРКС баг хүрэл медаль хүртлээ
GEOMINE 2026 Oлон улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
“Future Engineers” арга хэмжээ зохион байгуулагдлаа.
“Геодези 2+2” хөтөлбөрийн оюутнууд БНХАУ-ын Шандуны ШУТИС-д үргэлжлүүлэн суралцах болзлыг ханган, сургалтын төлбөрийн 50 хувийн тэтгэлэгт хамрагдлаа.